Page 337 - Артас Лич хаан
P. 337
“Тийм болог,” хэмээн Вариматрас санаа алдав. Тэр ууртай байлаа. “Бид
удахгүй хариугаа илгээнэ.” гээд,
Телепортлон алга болоход үрчийсэн дурамжхан царай харагдав.
Түүний хорон үгс чөтгөрт үнэхээр ихэд нөлөөлсөн бололтой айдаст
автан одов. Үүнийг нь ч Силванас анзаарав. Тэр түргэн ууртай юм
байна. Ах нар нь Силванасыг аюулгүй гэж бодоод түүнийг илгээжээ.
Тэр Артастай байлдахын тулд гарын доорх хэдхэн банший нараас
илүү их хүч хэрэгтэй. Одоо түүнд бүрэн бүтэн арми, үхэгсдийн хот
хэрэгтэй… тэр Лордароныг эзлэх хэрэгтэй. Тэрээр өөртэйгээ адилхан
орхигдсон сүнсүүдийг Орхигдогсод хэмээн дуудах болов. Тэд
амьсгалахгүй ч өөрийн хүсэл эрмэлзэлтэй хэвээр байгаа. Яг одоо ах
дүү гурван чөтгөртэй дайтахын тулд сүнсэн эгч дүүсээс нь илүү хүч
хэрэгтэй боллоо, нэн яаралтай. Магадгүй тэр тэдний хоёртой нь л
дайтах хэрэгтэй болох байх.
Силванас Виндраннер Вариматрасыг дахин бодов, түүний толгойг
эргүүлэх их амархан санагдсан.
Магадгүй түүнийг ашиглаж болох юм…..
Тиймээ. Силванас болон Орхигдогсод энэ ертөнц дээр өөрсдийн
захиргааг тогтоох болно, бас замд нь хөндөлсөн хэнийг ч үгүй хийх
болно.