Page 342 - Артас Лич хаан
P. 342
Артасыг цоо ширтээд, “Би түүнийг танина. Одоо чамтай мэндчилж
байгаа шиг түүнийг анх Лич Хаанд зүтгэхээр энд ирэхэд нь би
түүнтэй мэндчилсэн юм.” гэлээ.
Эрт цагт мөхсөн аалзнуудын овгийн шавьжин дүртэй эзэн хаантай
Кел’Тузад анх уулзахдаа бас өөр шиг нь эвгүйрхсэн болов уу хэмээн
Артас түр зуур гайхширав. Мэдээж тэгсэн байж таарна, тэр өөрөө
хэлсэн. Хэн ч гэсэн энэ аварга шавьжнаас эвгүйцэх нь гарцаагүй.
“Эдгээр элфүүдтэй биднийг анх тулахад танай ард түмэн бидэнд их
нэмэр болсон,” хэмээн тэр хэлээд, үхсэн синдорей рүү дахин
хяламхийв. Тэрээр Ануб’аракын “ард түмэн” түүний талд байсанд
маш баяртай байв. “Одоо ч гэсэн та нарын тусыг дотночлон хүлээж
авах болно. Харин одоо бидэнд дэмий ярьж байх цаг алга. Нэгэнт Лич
Хаан чамайг над руу илгээсэн юм чинь, чи түүнийг аюулд ороод
байгааг мэдэж байгаа. Бид нэн даруй Мөсөн Оргилд хүрэх хэрэгтэй.”
“Яг тийм,” хэмээн Ануб’арак хүржигнэв. Тэрээр аймшигт том
толгойгоо хоёр тийш нь хаялаад, урд хоёр хөлөө сунган огцом эргээд,
“Би үлдсэн хүчээ цуглуулья, тэгээд хамтдаа эзнээ хамгаалья.” гээд,
Лужир том амьтан дуулгавартайгаар өөрийг нь дагаж хурдлах
цэргүүдээ дагуулан сүр бараатайгаар явж одов. Артас сая тайвширан,
үхсэн элфийн нэг цогцосыг гутлын хоншоороор зөөлөн өшиглөв.
Цогцос нь хавирга хавиргаараа салж, хэт хүнд гэмтэл авч дахин
ашиглахын аргагүй болжээ. “Эдгээр элфүүд тун ч өрөвдөлтэй. Тэдний
төрөлх нутгийг тийм амархан хөнөөсөнд гайхах юм алга.” гэхэд,
“Тэнд чамайг зогсоохоор би байгаагүй нь тоогүй. Уулзалгүй удсан
байна шүү, Артас.” гэсэн,
Уянгалаг, зөөлөн, соёлтой… боловч үзэн ядалтаар дүүрсэн нэгэн
хоолой гарлаа. Артас эргэж хараад цочсон боловч хоолойг нь болон
хэлсэн эзнийг нь таньсандаа тун таатай болов. Хувь заяаны хатуу
ээдрээ гэж ёстой л энэ дээ.