Page 345 - Артас Лич хаан
P. 345
байгаа биз дээ. Түүнийг энгэртээ тэврээд, үнэрлэж, нэрээр минь
дуудахыг сонсох ямар байсныг чамд хэлэх хэрэгтэй юу --?”
Түүнийг тарчлаах гэж үүнийг хэлсэн хэдий ч өөрт нь мэдрэгдэх
шаналал урьдынхаас илүү дор болов.
Артас өвдөгөө нугалан биеэ хавчин сөхрөв. Нүд нь тэр чигээрээ ув
улаанаар харж, тэрээр мөсөн гянданд хоригдсон Лич Хаан --
Ануб’аракын нэрлэснээр Нер’зулын дүрийг дахин харав.
“Түргэл!” хэмээн Лич Хаан бархираад, “Дайснууд хэт ойртсон байна!
Бидэнд бараг цаг алга!” хэмээн цуурайтсан хоолойгоор тархинд нь
хадав.
“Та зүгээр үү, үхлийн хүлэг баатар?”
Артас нүдээ цавчлан, хэн хажууд нь байгааг таниж ядан, бүрэлзсэн
том царайгаар нь Ануб’арак уу хэмээн таамаглав. Ануб’арак урт
арахнид хөлөө түүн рүү сунгаж, сугадаж босгохыг санал болгов.
Тэрээр эргэлзсэн хэдий ч биеэ дааж босохгүй тул түүний дэмжлэгийг
авав. Өөрийгөө хурцлаж, аварга цохны хөлнөөс зуураад босч ирлээ.
Хөлд нь хүрэхэд хуурай саваа мэт бөгөөд бараг л өгөршсөн мумми
мэт санагдав. Хөл дээрээ босмогцоо Артас түүнээр түшүүлэлгүй
алхав.
“Хүч маань сульдаж байна, гэсэн ч би зүгээр ээ.” гээд, амьсгаагаа
жигдрүүлэн, эргэн тойрноо ажиглаад, “Каел’тас хаачив?” гэхэд,
“Явчихсан.” гэсэн чулуу шиг хүйтэн бөгөөд таагүй хоолой
цуурайтаж, “Би түүнийг хэдэн хэсэг мах болгоё гэтэл тэр ид шидээ
ашиглан телепортлочихлоо.” гэж Ану’барак хариулав.
Хулчгар шидтэнүүдийн хийдэг ажил, дахиад л. Хэрэв Артасын
некромансерууд тийм чадалтай байсан бол Лич Хаан одоогийнх шиг
аюулд орохгүй байх байсан. Тэд телепортлоод аль хэдийн Лич Хаан
дээр очих байсан. Артас бусад цогцосуудыг эргэн дурсаж, Каел’таст
үнэхээр Иллидантай нэгдэхээс өөр тавилан үлдсэнгүй болохыг