Page 340 - Артас Лич хаан
P. 340

Артас  ганц  хором  баясалтайгаар  инээд  алдав.  Тэдний  тоо  тийм  ч  их
                биш  байлаа.  Артас  тэднийг  гарцаагүй  мөхөх  сүүлчийн  элфийн

                төрөлтөн хэмээн эргэцүүлээд, гэтэл тэд миний өөдөөс дайрч байдаг
                хэмээн дотроо итгэл дүүрэн гэгч нь бодов. Удалгүй түүний энэ байдал
                арилж,  уур  уцаараар  солигдов.  Тэрээр  далайгаар  хөвсөөр  аяншин
                ядарсан  хэдий  ч  ууртай  ширүүн  хоолойгоор,  “Нортренд  Скоржид
                харьяалагдана, элф минь, харин чи өөрөө удахгүй Скоржийн нэг хэсэг

                болно. Энд ирснээрээ чи том алдаа хийлээ!” гэтэл,


                Илүү  олон  тооны  харцага-луу  хөлөглөгчид  мөн  явган  цэргүүд,
                харваачид  тэдэн  дээр  нэмэгдэж  ирэв.  Цасан  ширхэг  мэт  олон  тооны
                сум  дээрээс  нь  мөндөрлөн  бууж,  үхдлүүд  ч  хариу  тулаанд  орлоо.

                Гэсэн  ч  суман  мөндөр  тэдний  амин  цэгийг  онохгүй  тул  үхэгсдийн
                ихэнх нь хорогдсонгүй, эгнээ байраа ч алдсангүй.


                Артас  Ялагдашгүйг  унаж  цаг  гарздсангүй  ч,  явган  чигээр  шууд
                тулаанд  оров.  Фростмурн  цус  шаардаж  байна.  Гоёмсог  алтан  шаргал
                хувцастай  элфийг  хөнөөх  бүрээр  сүнсийг  нь  сорж,  гэрэлтэх
                Фростмурны адилаар Артас ч бас тэнхэл авч, хүчээ сэлбэнэ. Тулааны

                хашгираан  дундуур, Нортренд өөрөө  дуудаж буй  мэт  гүнзгий,  хүйт
                даасан  баргил  хоолой  тэдний  дээрх  толгодын  оройгоос  дуулдахыг
                Артас сонсов.


                “Скоржийн  төлөө  урагшаа!  Нер’зулын  нэрийн  өмнөөс  тэднийг
                хөнөө!”



                Түүний  үзсэн,  харснаас  тэс  ондоо  буюу  урьд  хожид  байгаагүй  цус
                царцам,  бие  дагжим  аймшигт  тэр  хоолойг  дуулсан  Артасын  яс
                шажигнах  мэт  болов.  Тэрээр  тулааны  сиймхийгээр  толгод  өөд  харц
                чулуудаад, олж харсан зүйлдээ итгэлгүй нүдээ бүлтийлгэв.


                Нерубианчууд!  Мэдээж  шүү  дээ  --энэ  бол  тэдний  төрөлх  нутаг.

                Тэднийг  доош  урсан  орж  ирэхэд  түүний  зүрх  аргагүй  хөөрөв.
                Яралзсан олон хөлийнхөө хурдаар олзоо барьж залгихаар дээрээс нь
                маш  хурдтайгаар  уруудаж  буй  аалзан-төрхтэй  тэдний  дүрсийг  цасан
                хөшигний  цаанаас  ч  гэсэн  танив.  Эрэлхэг  тулалдсаных  нь  төлөө

                син’дорэй  хэмээн  эдгээр  элфүүдийг  Артас  магтмаар  байсан  боловч
   335   336   337   338   339   340   341   342   343   344   345