Page 339 - Артас Лич хаан
P. 339

гэв.


                “Эзэнтээн!”  хэмээн  некромансеруудын  нэг  нь  орилоод,  нэг  зүйлийг
                хуруугаараа  заав.  Артас  нөмрөгөө  хуйлруулан  эргэж,  Фростмурнаа

                сугалав.


                Том ширхэгтэй,  өтгөн  цасан  хөшигний  цаана алтан-шаргал  өнгөтэй
                амьтад агаарт эргэлдэж байхыг тэр олж харав. Тэднийг ойртон ирэхэд,
                Артас  нүдээ  онийлгон  хараад,  хэн  болохыг  нь  таниж,  гайхах  уурсах
                хоёр нь зэрэгцэхийн сацуу тэдний эзэн нь хэн байж болохыг бас тааж
                ядан гайхшрав.


                Харцага-луу  хөлөглөгчид.  Тэр  тэднийг  энд  харсандаа  үнэхээр

                гайхширав.  Тэр  эднийг  бас  бүх  дээд  элфүүдийг  устгасан.  Гэтэл  тэд
                эсвэл  тэднээс  амьд  үлдсэн  нь  яаж  энд  ийм  хурдан  цугларч,  хамгийн
                хачирхалтай  нь  түүнийг  энд  ирэхийг  хэрхэн  мэдээд  тулалдахаар

                хүлээж  байдаг  билээ?  Царайлаг  төрхөнд  нь  аажмаар  инээмсэглэл
                тодорч, өөрийн эрхгүй бахархах сэтгэл түүнд төрөв.


                Харцага  луу-хөлөглөгчид  улам  ойртож  ирэв.  Тэрээр  өөдөөс  нь
                мэндчилэн Фростмурнаа өргөлөө.


                “Би үнэнээ хэлье, та нар гайхалтай улс юм,” хэмээн хашгираад, “Энд
                куэл’дорэйчууд  байх  юм  гэж  төсөөлсөнгүй.  Гэсэн  ч  та  нар  шиг

                турьхан улсуудад энэ нутгийн хүйтэн агаар хэт хатуудах байх гэхээс
                айж байна.”


                “Хун  Тайж  Артас!”  гэсэн  хоолой  дээгүүр  нь  эргэлдэх  харцага  луу
                хөлөглөгчдийн нэгнээс дуулдав. Түүний хоолой цээл тунгалаг бөгөөд

                тод, хүчтэй сонстов. “Чиний энд харж байгаа элфүүд куэл’дорэйчууд
                биш  ээ.  Бид  бол  син’дорей  --цусан  элфүүд!  Бид  Куэл’Таласын
                сүнснүүдээс  цусан  өшөө  авахаар  андгай  өргөсөн.  Энэ  үхмэл
                газрыг…  бид  цэвэрлэх  болно.  Чиний  үүсгэсэн  заваан  амьтад  ядаж
                сэтгэл  амар  нойрсог.  Харин  чи  өөрөө,  муу  яргачин,  яг  тохирсон

                гэсгээлээ хүрт.” гэв.
   334   335   336   337   338   339   340   341   342   343   344