Page 344 - Артас Лич хаан
P. 344

“Чи ойлгож байна уу, энэ шоглоом чинь надад бүр таалагдаж эхлэлээ.
                Их ч хугацаа өнгөрч дээ, үгүй гэж үү? Чамайг харсангүй удлаа, тэр….

                өдрөөс  хойш…”  гээд  элфийн  хун  тайж  нүднийхээ  булчинг
                татвалзуулахыг  ажиглан  өгүүлбрийг  цааш  нь  гүйцээхийг  түүнд
                даатгав. Тиймээ, Каел’тас санаж байлаа. Жэйна Артас хоёр бие биедээ
                уусан шуналтайгаар үнсэлцэж байхыг хараад хэлэх үггүй түгдэрсэнээ
                маш тод санав. Каел’тасыг гашуун үгээр хатгаж таашаал авах гэсэн нь

                хуучны энэ дурсамжыг сэдрээж Артасыг ч мөн ганц хором үймүүлж
                орхив.  “Гэсэн  ч  би  хэлэх  хэрэгтэй  байх  гэж  бодлоо,  чиний  удирддаг
                элфүүдэд  миний  урам  хугарсан  шүү.  Би  тэднийг  илүү  сайн
                эсэргүүцэл  үзүүлнэ  гэж  найдсан.  Магадгүй  ээ,  би  Куэл’Таласын

                сүнстэй бүхнийг хөнөөсөн байх.”


                Каел  түүнийг  өгөөш  болгосон  сул  үгэнд  хууртсангүй.  “Чиний  энд
                тулалдсан  хэсэг  элф  бол  ердөө  л  туршуулын  анги.  Бүү  санаа  зов,
                Артас, удахгүй  чи  жинхэнэ  эсэргүүцэлтэй  тулгарна.  Лорд Иллиданы
                армийг ялах илүү хэцүү болохыг чамд батлаад өгнө өө.” гээд зурмал

                мэт өөгүй хун тайж баясгалантайгаар уруулаа жимийн инээмсэглэхэд,
                Артас саяын хэлсэн нэрийг нь дуудаж,


                “Иллидан гэнэ ээ? Тэр энэ бүхний цаана байгаа байх нээ?” Хараал ид.
                Хөгшин  калдорей  элфийг  оролцуулахын  оронд  тэр  өөрөө

                Тайкондриусыг  хөнөөсөн  бол  арай  дээр  байж.  Иллиданыг  хүчний
                шуналтайг тэр мэдэх хэрэгтэй байж. Тэрээр Иллиданыг хүчирхэгжиж,
                ийм том заналхийлэл болох юм гэж төсөөлсөн ч үгүй.


                “Тиймээ.  Тэр  энэ  дайралтыг  удирдаж  байгаа.  Бидний  хүч
                хэмжээлшгүй, Артас.” гэхэд торгомсог, цээл хоолойд нь бах нь ханасан

                аяс тодров. Тэр муу адгийн новш үнэхээр их баясаж байгаа бололтой,
                “Одоо ч гэсэн тэд Мөсөн Оргил өөд мацаж байгаа. Чи яасан ч цагтаа
                амжиж  хайрт  Лич  Хаанаа  аварч  чадахгүй.  Үүнийг  Куэл’Таласын  бас

                бусад доромжлолынхоо төлөөс гэж ойлго.” гэв.


                “Бусад доромжлол гэнэ ээ?” хэмээн Артас инээмсэглээд, “Магадгүй чи
                энэ  бусад  доромжлолын  гэснийхээ  талаар  дэлгэрэнгүй  мэдмээр  л
   339   340   341   342   343   344   345   346   347   348   349