Page 341 - Артас Лич хаан
P. 341

үхдлүүд  болон  нерубианчуудын  тооны  давамгайлалд  автан  удалгүй
                тэд  унав.  Артас  цусан  далай  болсон  алтан  шаргал  хувцастай

                элфүүдийн цогцос дээр зогсоод гараа өргөн шившлэг үйлдэж, үхсэн
                элфүүд  нэг  нэгээрээ  татвалзан  хөл  дээрээ  босцгоож  гуйвсаар,
                мэлэрсэн гөлрөг нүдээр өөр рүү нь ширтэж, тушаалыг нь хүлээхийг
                харав.


                “Лич  Хаанд  илүү  олон  цэрэг  хэрэгтэй,”  хэмээн  Артас  хэлээд,
                нерубианчуудын толгойлогч руу харцаа чиглүүлэв.



                Тэрээр өөрийн удирддаг аалзнуудаасаа биеэр том агаад цасархаг налуу
                хэвгийгээр  Артасын  зүг  ойртоход  бусдаасаа  илт  сүндэрлэн  харагдаж
                байлаа. Тэрээр тэднийхээ дунд эрт цагт байсан эзэн хаан шигээ буурь
                суурьтай, нягт нямбай алхана. Түүнийг лавшруулан харсан Артас, тэр

                аалзан  хөлтэй  боловч  өөрийн  удирдаж  буй  аалзнуудаас  арай  ондоо,
                хүний  нүдээр  бол,  аварга  цох  гэмээр  биетэй  болохыг  анзаарав.  Тэр
                лужир биетэй амьтныг ойртохыг харсан Артас өөрийн мэдэлгүй арагш
                нэг алхсанаа, өөрийгөө хүчлэн байсан газартаа зогсов.


                Аварга  цох  яг  өмнө  нь  хүртэл  ойртож,  биеийг  нь  харанхуйлан

                сүндэрлээд,  үгээр  дүрслэхийн  аргагүй  аймшигтай  олон  жижиг
                нүдээрээ дээрээс нэвт ширтэв. Түүний холбоотон.


                Артас  арай  гэж  амаа  нээж,  өөрийгөө  тайвшруулахыг  хичээж,
                “Тусалсанд талархлаа, хүчирхэг дайчин минь.” гэв.



                Аварга амьтан толгойгоо бөхийлгөөд, сарвуугаа зөөлөн хавиран, одоо
                ч гэсэн Артасыг эвгүйцүүлсээр байгаа булшны амьтан ярьж буй мэт
                нөгөө  гүнзгий  хоолойгоор,  “Лич  Хаан  намайг  танд  туслуулахаар
                илгээлээ, үхлийн хүлэг баатараа. Би бол эртний Азжол-Нерубын хаан,
                Ануб’арак.  Бусад  нь  хаана  байна?”  гээд  хойд  хоёр  хөл  дээрээ  босч,

                эргэн тойноо харав.


                “Бусад нь гэнэ ээ?” гэхэд,


                “Кел’Тузад,”  хэмээн  Ануб’арак  исгэрч,  цуурайтсан  хоолойгоор
                хүржигнэв.  Тэрээр  биеэ  доошлуулж,  жагссан  олон  жижиг  нүдээр
   336   337   338   339   340   341   342   343   344   345   346