Page 335 - Артас Лич хаан
P. 335
сунгаж, өөрийн хөх-цэнхэр арьсыг ажиглаад, давхар арьс мэт түүнийг
ороосон хүйтэнийг мэдрэв. “Энэ тарчлал байгаа цаг бид боолоос
өөрцгүй биш үү?”
Тэр түүнээс хэтэрхий ихийг авчээ. Тэр түүний үхлийг хэдэн
хоногоор… хэдэн долоо хоногоор…сунжируулсан байж болох хэдий ч
хүссэндээ хүртэл Артасыг хангалттай тарчлааж чадаагүй. Түүнийг
аллаа гээд өнгөрснийг эргүүлж, үхэгсдийг амилуулж, Нарны Худгыг
цэвэршүүлж, түүнийг эргүүлэн тоор жимс шиг арьстай, алтан шаргал
хонгор үстэй үзэсгэлэн гоо амьд элф болгохгүй. Хэрэв тийм юм
болвол ямар сайхан мэдрэгдэх бол….маш сайхан.
Хэдэн хоногийн өмнө тэр түүнтэй тулгараад, бултаж чадсан. Түүний
зарц лич яг цагаа олж, хамгийн буруу агшинд гарч ирсэн. Артас одоо
түүний савраас ангижраад, хаа нэгтээ өөрийгөө илааршуулж байгаа.
Тэр явахдаа энэ Тахал хүрсэн нутгыг Кел’Тузадад хариуцуулсныг
Силванас олж мэдсэн. Тэр ч яахав. Тэр нэгэнт үхдэл болсон тул тахал
хүрсэн ч бай, хүрээгүй ч бай ямар ч газар оршиж чадна. Силванас
хэзээ ч мартагдахын аргагүйгээр өш хонзонгоо авах гэсэн цорын ганц
хүслээр өөрийгөө хурцлаж байгаа.
Нүдэнд нь нэг хөдөлгөөн ажиглагдаж, Силванас тун эвлэгхэнээр
хойш гишгэж, нумаа шүүрэн авч, шалмаг гэгч нь шагайв. Орон зайн
хаалга эргэлдсээр нээгдэж, дотор нь Вариматрас жуумалзан инээсээр
түүн рүү дээрээс нь ширтэн зогсож байв.
“Амрыг эрье, Хатагтай Силванас.” хэмээн хэлээд ад чөтгөр чухамдаа
бөхийв. Силванас хөмсгөө өргөөд, түүний бөхөлзсөнд итгэлгүй
ганц хором эргэцүүлэв. “Артасыг авч хаях үйлст чиний оруулсан хувь
нэмэрийг ах нар маань бас би ихэд үнэлж байна.” гэв.
Түүний оруулсан хувь нэмэр гэнэ ээ. Театрын жүжигт тоглож буй дүр
биш дээ.
“Авч хаях гэсэн үү? Тэгж хэлж болох л юм. Харин тэр зугтааж одсон,
тэр ч гарцаагүй.”