Page 324 - Артас Лич хаан
P. 324
Хаалга тасхийтэл хаагдаж, Личийн хоолой замхран алга болов. Артас
Фростмурноо өргөлөө. Артас энэ илдийг атгаснаас хойш, энэ илдтэй
өөрийгөө нэгтгэснээс хойш анх удаа л үүнийг ийм хүнд бөгөөд
амьгүй болохыг мэдрэв. Ирийг нь дагуулан шигтгэсэн шившлэгүүд
огт гэрэл цацруулахаа больж, гарт эвтэйхэн, тэнцвэр сайтай байсан
урьдын тэр гайхамшигтай зэвсэг гэхээс илүү хэнд ч хэрэггүй, хүнд
жинтэй төмөр болсон мэт санагдлаа.
Дредлордуудын гар хөл болсон үхдлүүд түүн рүү дайрах аймшигт
мөчид үхдэл амилж түүн рүү дайрсан анхны тохиолдлыг эргэн
дурсав. Тэрээр фермийн жижигхэн байшингийн гадаа, аль хэдийн
үхдэл болох ёстой байсан амьтадуудад бүслэгдэж, айдас хүйдэст
автан, өмхий үнэр танарыг нь тэвчиж ядан байсан өөрийн дүр зургыг
эргэн харах шиг боллоо. Тэрнээс хойш олон ч аймшигтай нүүр
тулгарч, үнэн хэрэг дээрээ үхдлүүдээс зэвүүцэхээ больж, тэднийг үл
мэдэх хайраар хайрлах болсон. Гэсэн ч түүн рүү дайрсан эдгээр
үхдлүүд Лич Хааны ялгуусан яруу алдрын төлөө үйлчлүүлэхээр
түүний өөрийн гараараа дахин амилуулсан албатууд нь байв. Тэд
түүний зараалаар бус, харин дредлордуудын тушаалаар түүн рүү
дайрч байв. Артас шүд зуун, үлдсэн бүх хүчээ дайчлан хайр
найргүйгээр тэдэнтэй тулалдахад их сонин мэдрэмж түүнд төрлөө.
Тэднийг өөрийнх нь эсрэг босно гэж тэр хэзээ ч төсөөлөөгүй.
Тулааны чимээн дундуур, Балназзарын бах нь ханасан аястай хоолой
дуулдаж, “Чи эргэж ирэх хэрэггүй л байсан юм, бяцхан хүн. Чиний
хүч чадал суларсан болохоор, цэргүүдийн чинь ихэнх хэсгийг бид нар
одоо удирдах болсон. Таны хаанчлал нэг их удсангүй шив,” гэж
дооглов.
Aртас шүдээ хавиран, сэтгэлийн гүнээсээ илүү их хүч гаргаж,
тулалдах зоригоор өөрийгөө хурцлав. Тэр энд үхэх учиргүй байжээ.
Гэсэн ч тэд маш олуулаа байлаа --нэгэн цагт түүний захиран тушааж,
залж байсан тэдгээр цэргүүд одоо түүний эсрэг эвлэрэшгүйгээр
тэмцэнэ. Тэднийг өөрийн гэсэн ухаангүй, өөрсдөөс нь илүү хүчтэй л