Page 319 - Артас Лич хаан
P. 319

“Би  ирэхгүй  байж  яахан  чадах  билээ?”  гэж  Силванас  хариулаад,
                “Яагаад ч юм, Лич Хааны дуу хоолой тархинд минь хадахаа больсон.

                Би дахин өөрийн хүслээр байх болов.” гэв. Үнэхээр ч тийм байлаа, тэр
                Лич  Хаанаас  хүслээ  нууцалж  чадсан  шигээ  хоолойноос  тодрох  баяр
                хөөрөө  гарамгай  далдалж  чадаж  байв.  Тэрээр  чөтгөрүүдэд  илүүг
                мэдүүлэхийг  хүссэнгүй.  “Дредлорд  та  нар  яагаад  гэдгийг  мэдэх  гэж
                тэсч ядаж байх шив.”


                Чөтгөрүүд  хоорондоо  харц  солилцоод,  инээмсэглэл  тодруулж,  “Лич

                Хаан хүчээ алдаж эхэлснийг бид олж мэдсэн,” гэж Вариматрас баяртай
                нь  аргагүй  хэлээд,  “Түүний  хүч  суларч  байгаа  болохоор  чам  шиг
                үхдлийг ч гэсэн удирдаж чадахаа больж байгаа юм.”


                Хэрэв энэ үнэхээр үнэн бол тун сайн мэдээ байлаа. Гэсэн ч энэ бүхэн

                Силванасын  хувьд  тодорхой  бөгөөд  хангалттай  биш  байв.  “Хаан
                Артасыг  яах  болж  байна?”  хэмээн  үхлийн  хүлэг  баатрыг  шинэ
                хэргэмээр  нь  дооглонгуй  дуудаад,  яаравчлан  ийн  асуув.  “Түүний
                хүчийг яах вэ?”


                Балназзар хар хумстай сарвуугаа нүүрнийхээ урдуур тоомжиргүйхэн

                саваад, “Цаг нь ирэхээр өөрөө үгүй болдог зуны ялаа шиг л түүний
                цаг  үе  дуусна.  Түүний  эзэмшдэг  шившлэгт  илд  Фростмурн  их  хүч
                чадлыг тээж байгаа ч гэсэн  Артасын хүч чадал  удахгүй  шавхагдана.

                Энэ бол гарцаагүй.”


                Силванас үүнд тийм ч итгэлтэй биш байлаа. Зүрхэндээ хэдий их үзэн
                ядаж  байгаа  ч  гэсэн  тэр  ч  бас  өөрөө  нэгэн  цагт  Артасыг  дутуу
                үнэлсэндээ  одоог  хүртэл  өөртөө  гэмшдэг.  Түүний  илдэн  доор
                цусандаа  нэвчин  унасан  тэр  өдрийг  мартахын  аргагүй.  “Та  нар

                түүнийг авч хаях бодолтой юм байна, тэгээд миний тусламжийг хүсээ
                юу?” хэмээн шуудхан асуулаа.


                Бусдыгаа  ахладаг  бололтой  Детерок  нөгөө  хоёрыгоо  Силванастай
                хүүрнэх  зуур  бодолд  автан  чимээгүй  зогсов.  Нөгөө  хоёр  нь  түргэн

                ууртай, тэвчиж ядсан аястай байхад Детерок төвийг сахисаар дуугүй л
                байв.  Эцэст  нь  тэр  их  эгдүүцэлтэй,  хүйтэн  хөндий  хоолойгоор  үгээ
                хэлэв,
   314   315   316   317   318   319   320   321   322   323   324