Page 317 - Артас Лич хаан
P. 317

түүний шаналалыг өтгөн, амтат шүүс уух мэт амтлана. Харин түүний
                яагаад ингэж шаналж байгааг мэдэхгүй ч, тэрээр агшин бүрийг онцгой

                баясал цэнгэлтэйгээр амтлав.


                Артас  архирсаар  толгой  өндийлгөв.  Тэрээр  Силванасын  харахгүй
                байгаа  нэгэн  зүйлийг  ширтэж,  тухайн  зүйлээс  царай  алдан  юм  гуйх
                мэт  гараа  өгөв.  “Тэсвэрлэшгүй  …өвдөж  байна,”  хэмээн  шүдээ
                хавиран хэлээд, “Надад юу тохиолдох нь энэ вэ?” хэмээн хий хоосон
                зүйлээс хариу хүсч гөлөрснөө, хариултаа авсан мэт толгой дохив.



                “Хаан Артас!” хэмээн Кел’Тузад хашгираад, “Танд тусламж хэрэгтэй
                юу?”


                Aртас тэр  даруй  хариулсангүй,  амьсгаа нь  давчдан арай гэж амьсгаа
                авч  буй  бололтой  морин  дээрээ  биеэ  эгцлэн  суугаад,  “Үгүй  ээ….
                хэрэггүй. Өвдөхөө больчихлоо.. гэхдээ… миний хүч багасаад байна.”

                гэв.  Бачуурч,  балмагдсан  нь  хоолойноос  илт  байлаа.  Түүний  хэлсэн
                үгэнд  догдолсон  Силванасын  зүрх  түргэн  түргэн  цохилов.  “Энд  нэг
                юм буруу байна. Би --” гэтэл,


                Дахин хүчтэйгээр хатгуулж өвдөв. Хамаг биеийнх нь шөрмөс татаж,
                толгойгоо  арагш  саван,  амнаасаа  дуу  ч  гаргаж  чадалгүй  шаналж,

                хүзүү  нь  чулуу  мэт  хөшив.  Кел’Тузад  юу  хийхээ  мэдэхгүй,  эрхэм
                дээдэс  эзнээ  тойрон  хий  дэмий  л  бөхөлзөнө.  Түүний  татвалзсан
                царайг  Силванас  сэтгэл  ханасан  мэт  хүйтэнээр  ажиглана.  Артас
                болгоомжтой бөгөөд аажмаар гулсан Ялагдашгүйн нуруунаас гулсаж

                унав. Тэрээр хавтгай хатуу чулуунууд дээр хатгуулан хатуухан уналаа.
                Лич  ясан  гараа  сунгаж,  эзэндээ  туслах  гэсэн  боловч  өөртөө  хэт
                бардам хун тайж --хэрэггүй ээ --хэмээн хөл дээрээ өөрөө босох гэж
                тэмцэв.


                “Намайг  хуучин  өрөөнд  минь  хүргэ,”  хэмээн  Артас  амьсгаа  нь

                бөглөрөн  хэлээд,  “Би  амрах  хэрэгтэй  --дараа  нь  алсын  аянд  бэлтгэх
                хэрэгтэй боллоо.” гэв.


                Өсөж  торнисон  хуучин  өрөө  рүүгээ  гишгэж  ядан  ганхсаар  гэлдэрч
                одохыг  Силванас  араас  нь  ажиглан,  уруулаа  мушийлган  цав  цагаан
   312   313   314   315   316   317   318   319   320   321   322