Page 312 - Артас Лич хаан
P. 312

Иллидан аажуухан толгойгоо өргөж, Артасын өөдөөс харав. Сохор ч
                гэсэн бүхнийг харж, ухаарч буйг нь Артас анзаарав. Элф арагш ухраад,

                бодлогошронгуй толгой дохилоо. Артас дахиж ганц ч үг хэлэлгүйгээр
                Ялагдашгүйг эргүүлэн давхиж одов.


                Удахгүй Кел’Тузад түүнийг буцааж телепортлох болно. Бүх юм Лич
                Хааны төлөвлөсний дагуу боллоо. Тэрээр Иллиданыг харагдсан шигээ
                тийм дуулгавартай гэж шууд найдсан. Харин тийм дуулгавартай биш

                бол хүндрэл үүсч болох байсан.


                Силванаст  амьд  эд  эс  нэг  ширхэг  ч  үлдээгүй  бас  түүнд  эзнээ
                эсэргүүцэх  хүч  чадал  ч  байхгүй  гагцхүү  түүнийг  үзэн  ядах  сэтгэл
                бий.  Түүний  хар  шившлэгээр  орь  дуу  тавьсан  ороолонгийн  шинэ

                дүрийг олсон боловч сэтгэлийн гүн дэхь чанд хүсэлээ хадгалж үлдсэн
                байлаа.


                Яагаад ч юм Артас үүнийг нь няцааж чадаагүй аж. Тэр олон хүнийг
                түүн шиг болгож зэрэмдэглэсэн гэтэл яагаад зөвхөн Силванас түүнд
                бүрэн захирагддаггүй юм? Силванасын өөрийн дотоод хүч чадал уу
                эсвэл Артас мэдсээр байж түүнийг шаналгаж сэтгэлийн таашаал авч

                буй болохоор уу? Банший болсон тэрээр үүнийг мэдэх аргагүй байлаа.
                Артас  түүнийг  тарчлааж  чадна  аа,  харин  сэтгэлийг  нь  өөрчилж
                чадахгүй.  Силванасын  өөрийгөө  захирч  чадаж  байгааг  харж  Артас

                зугаагаа гаргаж байгаа бол хэн нь эцэст нь инээхийг харах болно оо,
                гайгүй.


                Ингэж  бодсон  Силванас  өөртөө  андгай  тангараг  өргөв.  Тэр  үргэлж
                хэлсэн амандаа хүрдэг.


                Артас Менетил, Скоржийн армийн хамтаар төрөлх болсон үзэсгэлэнт
                нутгийг нь талхалж, амийг нь хөнөөж, сүнсийг нь хувиргаснаас хойш

                багагүй хугацаа өнгөрчээ. Бас их ч зүйл өөрчлөгдөв.


                Түүний “эзэнтэн” хэмээн ханддаг үхлийн хүлэг баатар бусдад шатрын
                хүү  болж  ашиглагдахаас  залхсан  бололтой.  Түүний  хамтаар,  биеэ
                тоосон,  угсармал  ясан  хэдрэг  мэт  Кел’Тузад  ч  бас  дредлорд

                Тайкондриус  болон  ад  чөтгөрийн  лорд  Аркимондын  эсрэг  нууц
   307   308   309   310   311   312   313   314   315   316   317