Page 308 - Артас Лич хаан
P. 308
Хорин нэгдүгээр бүлэг
Ногоорсон толгод дээр хүлээн зогсохдоо Кел’Тузадын хэлж байсан
бүхэн биелснийг санаж, түүнийг хажуудаа байлгах тун хэрэгтэй юм
хэмээн бодлогошров. Тэрээр Аркимонд, Тайкондриус хоёрын дэргэд
байхад нохой мэт шарвалзаж, зүтгүүрийн луус мэт аялдан дагадаг
боловч хэрэг дээрээ зөвхөн Лич Хаанд л үнэнч зүтгэсээр ирсэн.
Шаардлагатай бол нууцаар зүтгэж болдогийн бодит үлгэр дуурайл бол
тэр. Артас чимээгүй байж дасаж байлаа; тэгээд ч тэр Кел’Тузад шиг
үнэмшилтэйгээр худлаа жүжиглэж чадахгүй. Хоёр ад чөтгөр тэднийг
онцын шаардлагагүй гэдэгт итгэсэн бололтой. Тэд удахгүй хэр буруу
бодож байснаа ухаарах болно. Тэд личийн ясархаг гарт Медивын
шившлэгийн номыг санамсаргүйгээр эсвэл хайхралгүйгээр
орхичихлоо. Медивын шившлэгийн ном Артас, Лич хоёрын гарт орсон
хэдий ч ад чөтгөрийн ид шид болон шившлэг хэмжээлшгүй их хүчтэй
болохыг Далараныг хоромхон зуур нураасан жишээнээс нь батлан
харсан.
“Төлөвлөгөөний гуравдугаар шат нь,” хэмээн чөтгөрүүдийг холдсон
хойно Кел’Тузад хэлээд, цаг агаар хүүрнэж буй мэт яаралгүйгээр
үргэлжлүүлэн, “Тахал Тараагч Легионы нууц хуйвалдааныг олж
илрүүлэх ажил юм.” гэв.
Кел’Тузадын өмнө нь хэлж байсан зүйлийг Артас санав. Эхлээд
Скоржийн армийг бүрэлдүүлж, дараа нь Аркимондыг дуудаж ирүүлнэ
гэж байсан. Кел’Тузадыг үргэлжлүүлэн ярихад тэрээр улам ч чих
тавин, хичээнгүйлэн чагнав. “Тахал Тараагч Легион энэ ертөнц дээрх
бүх ид шидийг эзэмшиж, амьтай голтой бүхнийг залгисан ч сэтгэл нь
ханахгүй. Тэд илүүг хүсч байгаа. Тэд элфүүдийн Мөнхийн Худаг
дотор агуулагдах бөөгнөрсөн, хүчирхэг энергүүдийг эзэмших
төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд тэд
Азеротад энергийн охь түгээгч Худаг доторх цорын ганц үл давтагдах,
цэвэр тунгалаг үлдсэн тэр энергийг устгах ёстой. Мөнхийн Худаг
тэнгисийн цаана Калимдорын тивд оршдог. Легионд саад болж буй