Page 303 - Артас Лич хаан
P. 303
“Чамд би хэнийг ч хүргэхгүй ээ, лич,” хэмээн Артас батлан хэлэв.
Даларан руу цөмөрч, тусгай шившлэг шивсэн шидтэнгүүдийг хороож,
зорьсон зүйлээ авах нь Кел’Тузадын хэлж байснаар харьцангуй
амархан байлаа. Нэгэн цагт дийлдэшгүй хүчтэй хэмээн зүрх алдан
боддог байсан Архимаг Антонидасыг Артас зовлонгүйгээр хөнөөсөн.
Хэрэв Жэйна тэнд байсан бол түүнтэй нүүр тулах байсан гэдэгт
итгэлтэй байлаа. Тэдний хамтдаа өнгөрөөсөн мартагдашгүй
агшинуудыг тэр одоо ч гэсэн түүнд мэдрүүлсээр байгаа. Хэрэв тэр
надтай нүүр тулсан бол тэр үеийнх шиг л намайг дийлэхгүй байх
байсан, гагцхүү --
Тэр түүнтэй тулалдаагүйдээ баяртай байв.
Артас гэнэт анхаарлаа одоо болж буй зүйлд хандуулав. Ад чөтгөрийн
аварга хаалга нээгдэж, Артас хөх уруулаа хазлан инээмсэглэл
тодруулав. Энэ мөчөөс өмнө Скоржийг гайхан алмайруулах мөч олон
удаа байсан. Гэсэн ч энэ удаа тэд үнэхээр гайхширсан шиг гайхширав.
Тиймээ, Даларанд бүх цаг үеийн турш олон хүчирхэг шидтэнгүүд
амьдардаг байсан. Гэхдээ бэлтгэгдсэн бүхэл бүтэн цэргийн арми бас
Кирин Торын бүх шидтэнгүүд ч Даларанд байнга байдаггүй байсан.
Тэдэнд хэдхэн цаг амсхийх боломж байсан ч тэр цагийг тэд хий дэмий
өнгөрөөгүй байв.
Тэд бүхэл бүтэн армийг телепортлон авчирсан байв.
Болж байна, сайн байна. Жэйна Проудмуур болон залуу насных нь
тухай арилашгүй дурсамжуудыг сатааруулахын тулд түүнд зөвхөн
булуугаа халтал тулалдах ширүүхэн тулаан л хэрэгтэй байв.
Тэрээр гарт нь чичигнэн бодлыг нь таах мэт Лич Хааны урамшуулсан
зөөлөн үгсийг дамжуулах Фростмурныг өргөж, гартаа чанга атгав.
“Фростмурн цус шаардаж байна,” хэмээн цэргүүддээ хэлээд аугаа их
шидтэний хотын хуягт хамгаалагчид руу илдээ чиглүүлэн зааж,
“Хүслийг нь хангацгаая.”