Page 305 - Артас Лич хаан
P. 305
Артас мөрөө давуулан эргэж харав. Кел’Тузад эвэртэй толгойгоо
арагш гэдийлгэн, гараа дэлгээстэйгээр өөд харан шившлэгээ уншина.
Түүний биеэр нь нэвт бас биеийг нь ороож энерги урсах ба нэгэн
ногоон бөмбөлөг бүрэлдэж эхлэв. Удалгүй лич дэлгэсэн гараа огцом
буулгаж, хүчний тойргоос гарав.
“Тавтай морил, Лорд Аркимонд!” хэмээн Кел’Тузад хашгираад, “Энэ
ертөнцөд заларч, хүч чадлаараа биднийг ивээгээч!” гэв.
Ногоон бөмбөлөг лугшин тэлэгдсээр, дээш хөөрч, гэнэт улам ч тод
ногооноор цацрав. Удалгүй галт багананууд тэнгэр өөд шидэгдэж,
хариуд нь тойрог руу хэдэн удаа цахилгаан цахилав. Саяхан юу ч
байхгүй байсан тойрог дээр харанхуйн хүчирхэг амьтан сүндэрлэсэн
том бие, нууцлаг төрхөө илчлэн гарч ирсэн байлаа. Тэрээр сүрдэмээр
нүсэр том агаад хэмжээлшгүй аюултай гэдэг нь бардам царайнаас нь
илэрхий. Артас тулааны талбар руу харц чулуудав. Хар Хаалгаар юу
гарч ирснийг харсан бололтой шидтэнгүүд, морин цэргүүд
сандралдан морьдын жолоо цулбуурыг хүчлэн татаж, аюулгүй газар
руу зугтааж байгаа харагдав. Зугтаагаад хаа холдох вэ дээ, сайндаа л
Даларан орно биз хэмээн Артас урьдаас бүхнийг мэддэг мэт бодов.
Тэдний зугтахтай зэрэгцэн чих дөжрөөм, гүн цуурайтах дуу хоолой
тулааны талбрыг зүсэн орж ирэв.
“Чичирцгээ, бас цөхөр үхдлүүдээ! Энэ ертөнцийг мөхөөхөөр би
ирлээ!” гэхэд,
Артас илдтэй гараа өөр рүүгээ татав, ердөө энэ энгийн
хөдөлгөөнөөр Скоржын арми газар дээрээ зогсож, бас арагш ухрав.
Тэрээр аварга ад чөтгөрөөс нүд салгалгүйгээр Кел’Тузад руу давхиж
ирэхэд Тайкондриус телепортлон ирсэн байлаа. Мэдээж, хамаг аюул
өнгөрсний хойно.
Дредлорд тун дуулгавартайгаар Аркимондын өмнө нь бөхийн
мэхийхийг алсаас жолоогоо татсан Артас сайн ажиглав.
“Лорд Аркимонд, бүх бэлтгэл ажил хийгдсээн.” гэж тал засахад,