Page 309 - Артас Лич хаан
P. 309
зүйл нь Нордрассил ….буюу Ээж Мод юм. Энэ мод калдорэйчуудад
үхэшгүй мөнхийн амь өгдөг бөгөөд тэд модтой холбоотой байдаг.”
“Калдорэй?” хэмээн Артас самуураад, “Куэл’дорэй гэж би мэднэ.
Тэднээс ондоо элфийн өөр төрөлтөн байдаг юм уу?” гэхэд,
“Анхдагч төрөл нь,” хэмээн Кел’Тузад залруулаад, тоомжиргүйхэн
гараа урдуураа саваад, “Гэхдээ энэ жижиг зүйлс ч яахав. Бид яах ёстой
вэ гэхээр, Легионыг энэ зорилгодоо хүрэхэд нь саад болох ёстой. Мөн
калдорейчуудын дунд бидэнд туслах нэгэн бий.”
Ингээд ид шидээ ашиглан Кел’Тузад Артасыг алсын тэр тив рүү
телепортлож, бүхнийг өндрөөс харж болох энэ ногоон толгод дээр
авчирсан байлаа. Ой мод нь өтгөн шигүү, эрүүл чийрэг байсан ч
Легионы энд хүрэлцэн ирснийг Артас харж байлаа. Ой мод, зэрлэг ан
амьтад үхээгүй боловч сэтгэл нь бузартаж, бохирдсон байлаа. Үнэхээр
личийн хэлснээр амьд бүхэн улангасан галзуурчээ.
Түүний зогсож буй толгойн доорх нэгэн цохион дээр нэгэн үл таних
дүрс бөгтөннөн гарч ирэв. Артас үүнийг л хүлээж байсан мэт дотроо
инээд алдав.
Энэ “шөнийн элфүүд” сонин улс шүү, хаана ч таарсан танигдам.
Хэдийгээр тэр дүрс элф гэдэг нь танигдам хэдий ч ямар нэг ёслол,
жаягийн дагуу хээ гарган сийлсэн мэт эргэлдсэн шивээс, сорвиор
дүүрэн үнсэн саарал арьстай байх аж. Нүдээ таглан хар даавуугаар
боосон тэр этгээд хөлөө хурдан шалмаг зөөж, гишгэж буй газрынхаа
нугачааг саадгүй гэтэлгэнэ. Тэрээр юутай ч зүйрлэх аргагүй хачин
жигтэй зэвсэг атгасан байв. Ирнийх нь араас иш нь залгаастай байдаг
уламжлалт илдийг бодвол энэ зэвсэг ямар нэгэн ад чөтгөрийн энерги
мэт ногоон туяа цацруулсан хоёр хурц иртэй бөгөөд хоёр ирнийхээ
хооронд бариултай илд байлаа.
Тэгэхээр энэ этгээд урьд нь ад чөтгөртэй наймаа хийсэн байх нээ.
Артас хэсэг зуур ажиглан хүлээв. Шөнийн элф --Иллидан Стормреж
хэмээн Кел’Тузад үл таних этгээдийн нэрийг илчлээд өөртөө