Page 310 - Артас Лич хаан
P. 310

уцаарлав.  Тэр  бол  чөтгөрийн  ангууч  бас  түүний  хийсэн  гэмт  хэрэг,
                буруу  үйлдлүүдийг  энэ  ертөнц  дээр  тоочоод  ч  барахгүй  хэмээн

                Кел’Тузад  үргэлжлүүлээд,  түүнийг  хэрхэн  өш  хонзон  болон  хүч
                чадлын  төлөө  улайран,  ухаан  мэдрэлийн  солиоролд  автаж,  ахан
                дүүсийнхээ хараал зүхэл болсныг тайлбарлав.


                Артас хүйтэндүү инээд алдав.


                “Арван  мянган  жилийн  дараа би суллагдлаа, гэсэн  ч ах минь  намайг
                өөдгүй амьтан хэвээр гэж бодсоор байна!” гэж Иллидан бардамнаад,

                “Би түүнд жинхэнэ хүч чадлаа харуулах болно. Ад чөтгөрүүд надад
                юу  ч биш болохыг  би үзүүлнэ,  гайгүй!”  хэмээн  өөрөөрөө сайхраж
                байв.


                “Чи  хэлж  буй  зүйлдээ  итгэлтэй  байна  уу,  чөтгөрийн  ангууч  минь?”

                хэмээн  Артас  хоолой  зууруулан  асуув.  Шөнийн  элф  хуй  салхи  мэт
                дороо  хуйлран  эргэлдээд,  нэг  хөлөө  агаарт  нугалан  сойгоод,  нөгөө
                хөл дээрээ зогсож, зэвсгээ өөдөөс нь чиглүүлэхэд, “Чи хүсч байгаа
                зүйлийнхээ эзэн нь болж чадах уу?” гэж Артас дооглонгуй асуув.


                Энэ шөнийн элф өөрийн уламжлалаар нүдээ сохлосон байсан боловч

                өөрийг нь харж байгааг Артас мэдэрч байлаа. Иллидан хамраа тургиж,
                муухай  архираад,  “Өмхийрч  үхсэн  хүний  сүг  минь,  над  руу
                ойртсондоо харамсах болно оо, чи.” гэхэд,


                Нүүр тулсан ганц сайхан халз тулаан хийх юмсан гэж гар нь загатнаж

                байсан  Артас  маасайтлаа  хөхөрч,  баясалтайгаар  инээгээд,  “Алив
                тэгвэл, нааш ир,” хэмээн тулаанд уриад, “Чи бид хоёр адилхан хүчтэй
                болохыг  чи  харна  аа.”  Тулаанд  хорхойссон  эзнийхээ  нэгэн  адил
                Ялагдашгүй арагш нэг цоройгоод, толгодын уруу довтолгов. Иллидан
                ч архиран, түүнтэй тулахаар өөдөөс нь гүйлээ.


                Хоёр  дайчин  хоорондоо  тулах  агшинд  тулаан  нь  бараг  л  бүжиг  мэт

                санагдав. Иллидан хүчирхэг, хурдтай, уян налархай бас ур чадвар нь
                чөтгөрийн гэмээр адтай байлаа. Артас ч бас жирийн нэг цэрэг биш,
                Фростмурн  ч  бас  ердийн  илд  биш  ээ.  Тулаан  маш  ширүүн,  маш

                шалмаг  болов;  Артасын  зөв  байлаа.  Тэд  үнэхээр  бие  биенээ  хэзээ  ч
   305   306   307   308   309   310   311   312   313   314   315