Page 307 - Артас Лич хаан
P. 307

Энэ  бүхнийг  тэр  хий  дэмий  хийсэн  байж  таарахгүй.  Тийм  зүйл
                болохгүй ээ.



                Газар  дэлхий  доргин  чичрэв.  Ялагдашгүй  газарт  хүрэхгүй  байхыг
                хичээн        дурамжхан         туурайгаа        өргөн        солбилзуулна.         Артас
                шидтэнгүүдийн хот өөд хальт харц чулуудав. Хотын цамхагууд яг тэр
                агшинд  үдшийн  бүрэнхийд  гэрэлтэн  үзэсгэлэнтэй,  сүр  жавхлантай,
                ялгуусан  харагдана.  Гэвч  түүнийг  харсаар  байтал  шаржигнан,

                нүржигнэх  чимээ  сонсогдож,  хотын  хамгийн  өндөр  цамхагын,
                хамгийн үзэсгэлэнтэй шовгор орой нүдэнд үл үзэгдэх аварга амьтны
                гарт базуулсан мэт бяцран унаж, жижиг хэсгүүд болж аажмаар доош
                нурлаа.



                Хотын  үлдсэн  хэсэг,  жижиг  цамхагууд  араас  нь  нураж,  зэрэгцэн
                унасаар,  аугаа  их  иргэншил,  эрдэм  мэдлэгийн  мөхлийн  дуу  чимээ,
                нүржигнээн  болон  Артасын  нүд  чихийг  доргиов.  Тэрээр  энэ  их  дуу
                чимээ, нүргээнээс цочсон боловч дусал нулимс ч унагаасангүй.


                Тэр  өөрийн  гараар  Силвермүүныг  мөхөөсөн.  Скоржийн  хүчийг

                ашиглан ялалтаа баталгаажуулсан. Гэтэл Далараны мөхөл тун энгийн
                байлаа. Үүнтэй харьцуулахад, Силвермүүнийг байлдан эзлэх нь бүхэл
                бүтэн  аян  дайн  бөгөөд  зовж  байж  олдсон  ялалт  байсан.  Гэтэл
                Аркимонд хүмүүсийн хамгийн аугаа хотуудын нэгийг өөрийн биеэр

                очилгүйгээр, алсаас сөнөөчихлөө.


                Артас  Аркимонд,  Тайкондриус  хоёрыг  бодов.  Тэрээр  бодол  болон
                эрүүгээ маажив.


                Гуянд нь зүүлттэй Фростмурн нэг юм хэлэх мэт гэрэлтэв.
   302   303   304   305   306   307   308   309   310   311   312