Page 311 - Артас Лич хаан
P. 311

дийлэшгүй,  хүч  тэнцүү  дайчид  аж.  Амсхийлгүй  хэсэг  тулалдсны
                эцэст,  тулалдагч  хоёр  маань  хоёул  арагш  унаж,  амьсгаа  давчдан
                бахардав.



                “Бид  энэ  мэтээр  үүрд  тулалдах  юм  шиг  байна,”  хэмээн  Иллидан
                хэлээд, “Чи яг юу хүсээд байгаа юм?” гэхэд,


                Артас  Фростмурнаа  буулгаж,  “Чиний  түрүүний  бувтнасан  ярианаас,
                чи  болон  танай  холбоотнууд  үл  үхэгсдийн  армид  бүслэгдсэнийг  би
                сонслоо. Энэ үл үхэгсдийн армийг удирддаг дредлордыг Тайкондриус

                гэдэг. Тэрээр Гул’даны Гавал хэмээх нэгэн хүчирхэг эртний олдворыг
                эзэмшдэг  юм.  Эрт  дээр  цагт  тэр  олдвор  аугаа  дайны  онгод  асагчийн
                мэдэлд байсан.  Энэ  гавал  танай  ой  модыг бохирлон  бузарлаж байгаа
                гол буруутан.” гэхэд,


                Иллидан         толгойгоо       өлийлгөн,        “Тэгээд       чи     үүнийг       надаар

                хулгайлуулахыг хүсч байна уу? Яагаад?”


                Артас цагаан хөмсгөө өргөн зангидаж, түүнийг аргандаа оруулах ийм
                амархан  гэж  үү  хэмээн  бодов.  Юутай  ч,  үнэн  ч  бай,  худал  ч  бай
                асуултын хариуг тэр авах эрхтэй гэж Артас шийдээд, “Товчхондоо, би
                Тайкондриусын  төлөө  зүтгэдэггүй  гэхэд  хангалттай,  харин  Легион
                мөхөөх юм бол миний зүтгэдэг лорд түүний савраас…. ангижрана.”

                гэхэд,


                “Би яагаад чиний хэлсэн бүрт итгэх ёстой юм, бяцхан хүн гуай?”


                Артас мөрөө хавчин, “Шударга л асуулт байна. Би хариулья аа. Эзэн
                минь  бүхнийг  хардаг,  чөтгөрийн  ангууч  минь.  Тэр  чамайг  бүх

                насаараа  илүү  их  хүч  чадалтай  болохыг  хүсч  явдгыг  мэдэж  байгаа.
                Одоо чи гараа сунгахад л тэр их хүч чадлыг авах боломжтой боллоо!”
                гээд  хуягт  бээлийтэй  нударгаа  Иллиданы  сохор  нүүрний  урдуур
                зангидав. Иллидан хараатай хүн мэт түүний хөдөлгөөнийг дагуулан
                толгой  эргүүлэхэд,  “Боломжийг  бүү  алд,  бас  дайснууд  чинь  ч  үгүй

                болно.”
   306   307   308   309   310   311   312   313   314   315   316