Page 302 - Артас Лич хаан
P. 302

багагүй хэд үлдсэн байв. Амьддаа эзэмшсэн тэдний ур чадвар үхдэл
                болсон хойно нь Лич Хаанд үйлчлэх дөнгө болов.



                Кел’Тузад  Өвлийн  Баярын  өмнөх  жаахан  хүүхэд  шиг  л  баясаж
                хөөрнө.        Тэрээр       Медивын         шившлэгийн           номын       хуудсуудыг
                бишрэлтэйгээр имрэн, шинэхэн тоглоомдоо сэтгэл татагдсан жаал адил
                баяр хөөрөөр бялхана. Үүнийг харсан Артас цухалдангуйгаар,


                “Таны  даалгаснаар  хүчний  тойргыг  бэлтгэж  дууслаа,  лич.  Та
                шившлэгээ эхлэхэд бэлэн үү?” гэж асуув.



                “Бараг бэлэн,” хэмээн үл үхэгч хариулав. Ясан хуруунууд нь хуудсыг
                цааш  эргүүлэнгээ,  “Мэдэх  зүйл  маш  их  байна.  Ад  чөтгөрүүдийн
                тухай Медивын мэдлэг дангаараа үнэхээр аугаа юм, надад хэлэх ч үг
                алга. Түүнийг ийм аугаа хүчтэй байсныг хэн ч гадарлаагүй байх.”



                Кел’Тузадыг  ингэж  хэлмэгц  харавтар-ногоон  өнгийн  тойрог  үүсэж,
                хэлж дуусмагц Тайкондриус хажууд нь гарч ирлээ. Дредлорд урьдын
                адил  биеэ  тоосон  зангаараа  ярихад  Артасын  уцаар,  уур  хилэн  улам
                оволзов. “Үхлээс зугтаах хүчтэй биш ээ, тэр бол мэдээж. Бас түүний
                эхлүүлсэн  ажлыг  бид…  өнөөдөр  дуусгах  болно  гэдгийг  хэлэх  ч

                илүүц биз. Шившлэгээ даруй эхлэ!” гээд,


                Тэр даруй нүд ирмэхийн зуур тэр алга болов. Кел’Тузад шившлэгийн
                тойрогт  оров.  Тэр  орон  зайг  дөрвөн  ширхэг  дурсгалын  хөшөөгөөр
                тэмдэглэсэн байлаа. Голд нь эртний тэмдэглээс бүхий гэрэлт тойргыг
                байрлуулжээ.  Кел’Тузад  номыг  барьсаар  тойргын  голд  байрлалаа

                эзлэхэд тойргыг тойрсон зураасууд амилан час улаан өнгөөр тодров.
                Үүнтэй зэрэгцэн шажигнан, тас няс хийх чимээ гарч түүнийг тойрон,
                галд  шатсан  найман  ширхэг  багана  газар  доороос  түрж  гарч  ирэв.
                Кел’Тузад Артасын галд улалзах нүд рүү харцаа нүүлгэн ширтэж,


                “Далараны ойролцоо амьд байгаа хүн бүрт энэ шившлэгийн долгион

                мэдрэгдэх  болно,”  хэмээн  Кел’Тузад  анхааруулаад,  “Шившлэгийн
                турш надад хэн ч саад болох ёсгүй эс бөгөөс бид шившлэгээ гүйцээж
                чадахгүй.” гэхэд,
   297   298   299   300   301   302   303   304   305   306   307