Page 297 - Артас Лич хаан
P. 297

ороод  байна,  хонгор  охин  минь.  Бид  үхсэн  ч,  сэхсэн  ч  гаргасан
                шийдвэртээ  эзэн  болох  ёстой,”  хэмээн  Антонидас  гунигтайхан

                инээмсэглэв. Жэйна нүдэнд цийлэгнэсэн нулимсаа тэвчиж, хоолойгоо
                залгиад,


                “Намайг үлдээгээч. Би --чадна аа”


                “Хамгаална  гэж  ам  өгсөн  хүмүүсээ  аюулгүй  байлга,  Жэйна
                Проудмуур,” хэмээн Антонидасыг хэлэхэд үнэн сэтгэлээсээ, нухацтай
                хэлж  буй  нь  өгүүлэгчийн  төрхнөөс,  хоолойноос  нь  илт  мэдэгдэж

                байв. “Энд нэг хүн илүү эсвэл дутуу байлаа гээд ялгаа байхгүй. Бусад
                нь одоо чамайг л харж байгаа.”


                “Антонидас…”  хэмээн  өөрийн  мэдэлгүй  хэлээд,  түүн  рүү  харайн
                очиж, хоёр гараараа ороон тэвэрч авлаа. Тэр урьд нь түүнийг тэвэрч

                үнэхээр зүрхлэдэггүй байлаа; тэр үргэлж л түүнээс сүрдэж, эмээж бас
                хүндлэж  ирсэн.  Харин  одоо  тэр  настай,  хөгшин,  маш  хөгшин  бас
                эмзэгхэн  бас  хамгийн  таагүй  нь  тэр  хэт  хүлцэнгүй  болсон  мэт
                харагдав.


                “Хүүхэд минь,” хэмээн хүндэт өвгөн эелдэгхэнээр хэлээд, нурууг нь
                зөөлөн илж, инээд алдсанаа, “Үгүй ээ, чи одоо хүүхэд байхаа больсон.

                Чи бол нас биед хүрсэн бүсгүй хүн бас удирдагч. Гэсэн ч…. чи тун
                сайн байсаан.” хэмээн тайтгаруулав.


                Гэнэт хүчирхэг, цуурайтсан мөн тун дотно танил болсон нэгэн хоолой
                гаднаас цуурайтав. Жэйна аянганд ниргүүлэх шиг л болов. Тэрээр энэ
                хэний  хоолой  вэ  гэдгийг  таниж,  цочтол  уулга  алдаад,  багшийнхаа

                энгэрээс холдов.


                “Кирин  Торын  шидтэнгүүдээ!  Би  Лич  Хааны таалсан  анхны  үхлийн
                хөлөг баатар Артас байна! Би та бүхнийг хаалгаа нээж, Скоржийн сүр
                хүчний өмнө бууж өгөхийг шаардаж байна!”


                Үхлийн  хөлөг  баатар  гэнэ  ээ?  Жэйна  цочирдсон  харцаар  өөдөөс  нь
                гунигтайхан инээмсэглэх Антонидас руу харав. “Би чамд ямар байгааг

                ойлгож байна аа…. гэсэн ч удахгүй байх.”
   292   293   294   295   296   297   298   299   300   301   302