Page 292 - Артас Лич хаан
P. 292

“Миний мэдэхгүй ондоо зүйл байгаа байх нээ, үгүй юу эсвэл?” хэмээн
                Кел’Тузад руу харц тулган асуугаад, “Дредлордууд манай эзнийг хорьж
                байгаа гэсэн. Одоо надад хэлээч.”



                Махбодьгүй  болсон  Кел’Тузадын  ясан  царайд  нүүрний  хувирал  гэж
                байхгүй  ч  үл  ялиг  бөгтөлзөх  түүнийг  харсан  Артас  түүнд  таагүй
                байгаад хэлүүлэлтгүй анзаарав. Гэсэн ч тэр ингэж өгүүлэв.


                “Лич  Хааны  төлөвлөгөөний  эхний  шат  нь  Легионыг  эсэргүүцэж
                болох аливаа хүчийг үгүй болгож Скоржийг бий болгох явдал байсан.”

                гэхэд,


                Артас толгой дохиод, “Лордароны арми….мөн дээд элфүүдийнх шиг
                үү.” хэмээхэд цээжинд нь бүдэг бадаг хөндүүр мэдрэгдсэн ч тэр даруй
                ул мөргүй алга болов.


                “Яг  зөв.  Хоёрдахь  шат  нь  булаан  эзлэлтийг  эхлүүлэх  ад  чөтгөрийн

                лордыг дуудах ажил юм.” гээд лич ясан хуруугаараа тэдний явж буй
                зүгт  зааж,  “Энэ  хавьд  ад  чөтгөрийн  хаалгыг  манадаг  оркын
                суурингууд бий. Би тэр хаалгыг идэвхжүүлж, ад чөтгөрийн лордтой
                холбоо тогтоож, цаашдын заавар авах ёстой.”


                Артас Ялагдашгүйн нуруун дээр хэсэг зуур чимээгүйхэн суув. Тэрээр
                Странбрад  сууринд  Олныг  Гэгээрүүлэгч  Утертэй  мөр  зэрэгцэн

                оркуудтай анх тулалдсан үеээ эргэн дурсав. Мөн оркууд ад чөтгөрийн
                эзэн  лорддоо  хүнээр  тахил  өргөж  байсныг  ч  санав.  Утер  тэр  хоёр
                хоёул  жигшин  зэвүүцэж,  бас  сүрдэж  байсан.  Артасыг  биеэ  барьж

                чадалгүй  уурлахад,  уурын  мунхагаар,  сэтгэлийн  хөөрлөөр  бүхнийг
                шийдэж  болохгүй  хэмээн  Утер  сургаж  байсан.  “Бид  сэтгэлийн
                хөөрлөөр цусанд улангасах юм бол  эдгээр  оркууд шиг  л  араатанууд
                болох болно,” хэмээн Утер зэмлэсэн.


                Юу  гэхэв  дээ,  тэр  үед  хүн  зэмлээд  байсан  Утер  одоо  үхдэл  болсон,
                харин  Артас  оркуудыг  намнасан  хэвээр  л  байна,  тэр  одоо  ад

                чөтгөрийн төлөө зүтгэх болсон. Нүднийх нь булчин татвалзаж,
   287   288   289   290   291   292   293   294   295   296   297