Page 289 - Артас Лич хаан
P. 289

Хорьдугаар бүлэг


                Хүйтэн  салхи  үсийг  нь  хийсгэн  сэгсийлгэж,  жавраар  хацрыг  нь
                илбэхэд  Артас  инээмсэглэв.  Ертөнцийн  хамгийн  хүйтэн  цэгт  дахин

                ирэхэд  их  таатай  байлаа.  Мөнхөд  зун  цагаараа  байдаг  элфийн
                үзэсгэлэнт  нутаг  түүнд  тохирохгүй  бөгөөд  гоёмсог  цэцэг  ногоо,
                өтгөн  шигүү  ой  моддоос  нь  тэр  залхсан  байв.  Элфийн  нутаг  бага
                залуу  насандаа  Жэйнатай  хамт  ихэнх  цагаа  өнгөрүүлсэн  Далараны

                цэцэгсийн  хүрээлэнтэй  их  төстэй  мэт  санагдав.  Мөн  Балнирын
                фермын  луугийн  толгой  цэцэгсийг  ч  эргэн  сануулав.  Харин
                Нортрендын хүйтэн цэвдэг салхи тархи толгойг нь сэргээж, жавар нь
                хуучны эдгээр дурсамжуудыг хаа нэгтээ цөлөх мэт хав дарна. Хуучны

                дурсамжууд  түүнд  сайн  юм  авчрахгүй  нь  ойлгомжтой,  дурсамжууд
                түүнийг зөвхөн сул дорой л болгоно, харин Артасын сэтгэлд одоо сул
                дорой байх ямар ч орон зай үлдээгүй.


                Тэрээр урьдын адил итгэлт хүлэг Ялагдашгүйн нуруун дээр ялгуусан
                төрхтэйгээр  алсыг  харж  зогсоно.  Куэл’Таласт  байхад  тэр  багагүй

                зовсон. Элфийн хулчгар хаан Анастериан эзэн рүү нь биш харин хүлэг
                рүү нь дайрч, хөлийг нь хяргаж түүнийг зовоосон. Хөөрхий хүлэг нь
                амьд  байхдаа  тарчилсан  шигээ  хөлөө  дахин  алдаж  тарчилсан.  Тэр
                явдал  Артасын  тархинд  мунаар  савах  мэт  хуучны  гашуун

                дурсамжуудыг санахад хүргэв. Ялагдашгүйн анхны үхэл, голдоо ортол
                чичирч  зогьсож  байсан  хүйтэн  шуургатай  өдөр,  бас  Анастериантай
                хийсэн  улангассан  тулаан.  Одоо  түүний  урд  мөн  хойно  нь  хүйтэнд
                даарах  бас  эцэж  цуцахыг  мэдэхгүй  үхэгсдийн  арми  цаст  давааг
                туулахаар  урагшлана.  Үй  түмэн  үхэгсдийн  аймшигт  армийн  дунд

                банший  хөвж  яваа  харагдана.  Артас  Силванасыг  хэсэг  зуур
                хараанаасаа  холдуулж,  хажууд  нь  бараг  дуу  гаргалгүйгээр  алгуурхан
                гулсах мэт дагах лич Кел’Тузад руу илүү анхаарал хандуулна. Тэр л

                Скоржийг энэ алс хязгаарын хөлдүү газарт чиглүүлэн авчирсан, харин
                Артас  яагаад,  ямар  учраас  гэдгийг  одоо  болтол  асуусангүй.  Гэсэн  ч
                аялал  хэт  сунжирч,  удаан  үргэлжилж  буй  нь  түүний  сониуч  занг
                хөдөлгөж, хун тайж уруулаа муруйлган инээмсэглээд,
   284   285   286   287   288   289   290   291   292   293   294