Page 285 - Артас Лич хаан
P. 285
баатрын босгосон мөсөн гүүрийг сэт цохьсон ч Артас сэхээрч амжив.
Тэрээр хөмсгөө зангидан, нүдээ онийлгон, Фростмурныг далайсаар
элфийн хааны өөдөөс дайрлаа.
Анастериан Артасыг дийлээсэй хэмээн Силванас цөхрөлөө баран
найдлага тавих ч түүнийг дийлэхгүйг тэр бас л ухаарав. Гурван
мянган жилийг элээсэн ахмад элфийн бууралтсан үс хар шидээр бус
насны хэрээр хөлдөө хүрэх шахан урт ургасан байлаа. Тэрээр урьд нь
хүчирхэг дайсан байсан бөгөөд одоо ч бас хүчирхэг шидтэн хэвээр
байлаа. Гэсэн ч Силванасын зөвхөн хар цагаанаар хардаг болсон
нүдэнд түүний талаар ямар нэгэн сул тал, эмзэг байдал анзаарагдав.
Анастериан нэг гартаа Фело’мелорн буюу “Галт Мөндөр” хэмээх
өөрийн эртний зэвсгийг, нөгөө гартаа гялалзсан хүчирхэг болор
талстан оройтой савааг атгажээ.
Артас хөгшин элфийг ийм хүчтэй байна хэмээн бодоогүй учир
багагүй цочирдов. Анастериан довтлон ирж буй хүлгийн замаас зайлж,
газар өвдөглөн Фело’мелорныг далайж, Силванасын хараа үл гүйцэх
хурдаар Артасын морины урд хоёр хөлийг тас цавчив. Морь нь
чангаар гийнан ёолоод эзнийхээ хамтаар тонгорон уналаа.
“Ялагдашгүй!” хэмээн Артас хашгирч, урд хоёр хөлөө хяргуулсан ч
босохоор хүчлэн өнхөрч буй хүлгээ хараад дагжин цочирдов.
Анастериан тулааны санаачлагыг гартаа оруулсан мэт уухайлан орилох
нь Силванасын чихнээ тодров. Артас ширүүсэн догшрох уур хилэн
болоод шаналалаар дүүрсэн харцаар элфийн хааныг ширтэхэд цөхрөл
шаналалын өмнө хүчин мөхөсдөх жирийн л хүн адил эргээд хүн
төрхөндөө орсон мэт харагдав. Магадгүй хайрт хүлгийнхээ
тарчлахыг үзсэн тэр хүнд байдаг мэдрэмжүүдийг түр ч атугай
эргүүлэн олсон байх. Үймэрсэн сэтгэлээр Ялагдашгүй рүү харц
чулуудаад, хөл дээрээ босч Фростмурнаа чангаар атгах агшинд
Силванас найдлагагүй хэдий ч бас л дотроо залбирав –зүгээр л
магадгүй.
Эртнээс алдартай элфийн хааны зэвсэг шившлэгт илдийг нь дийлэх
болов уу, магадгүй ээ. Мэдсээр байж бүтэшгүй юманд найдсан