Page 286 - Артас Лич хаан
P. 286

Силванас Фростмурны сүр хүчийг дахин гэрчилсэндээ сэтгэлээр унав.
                Илдний  ир  Фело’мелорнтой  харшилдаж,  бут  үсрэн  хэдэн  хэсэг

                болоход  Анастериан  арагш  шидэгдэж,  гэрэл  цацруулсан  Фростмурн
                өмнөх золиосуудын адил сүнсийг нь өөртөө шингээн авав.


                Анастерианыг цусаа садруулан урт цагаан үс нь бүтээлэг мэт өөрийг
                нь  ороож  мөсөн  дээр  өнхрөн  унахад  Артас  араг  ясан  хүлэг  рүүгээ
                гүйж очоод хяргуулсан хөлийг нь залгаж, ясыг нь илэн гараар үрнэ.

                Морь нь өөдөөс нь цоройн, хошуугаа түүнд наана. Харин Силванас
                өөрийнх  нь  хайрласан  бүгдийг  хорлоно  гэдгийг  мэдэж  байсан  ч
                Артасыг мөн түүний үйлдсэн бүх нүгэл, түүний үүсгэсэн шаналал,
                зовлон  зүдүүрийг,  дотроос  нь  шатаах  мэт  төөнөх  үзэн  ядалтыг

                цаашид тэвчиж дийлсэнгүй. Тэрээр толгойгоо арагш гэдийлгэн, гараа
                дэлгэн аймшигт гашуудлын орь дууг тавив.


                Энэ  орь  дуу  хоолойг  зурах  мэт  цуулан  гарав.  Артас  түүнийг
                тарчлаахаас  өмнө  тэр  амжиж  бархисан  хэдий  ч  энэ  зөвхөн  түүний
                өөртөө зориулсан шаналалын дуу биш байлаа. Түүнээс ч илүү зүйл

                байв. Тарчлал, амь тэмцсэн бачуурал, тиймээ, гэхдээ энэ бүхнээс илүү
                нь зөвхөн үзэн ядалт, цэвэр үзэн ядалт байв. Тэрээр өөртэй нь хамт
                бархирах  шаналалын  дууг  бас  сонсов,  элфүүд  цус  асгарсан  чихээ
                даран  өвдөг  сөхрөн  газар  унаж  байв.  Тэдний  уянгалаг  дуу  хоолой,

                нарны ид шидийн шившлэгт үгс гаслан зовлонгийн хүйтэн улиагаар
                солигдов.  Зарим  нь  газар  унаж,  гоёмсог  дуулга  нь  ч  бас  жижигхэн
                хэсгүүд  болж  үйрэн  унахад,  дуулганы  цаана  байсан  биенээс  мах  нь
                шуугдаж арьс яс болоод нүд нь хөнхийж харагдав.


                Артас  хүртэл  түүнийг  гайхшран  ширтээд,  хоёр  хөмсгөө  зангидан,

                биширсэн  мэт  толгой  дохив.  Силванас  болихыг  хүссэн  ч  чадсангүй,
                тэр  бусад  элфүүдийг  хөнөөж  буй  энэ  хорлонтой  орь  дууг  амнаасаа
                гаргалгүй  бөглөхийг  хүссэн  ч  дийлсэнгүй.  Эцэст  нь  шаналалдаа

                дийлдсэн Силванас, банший, үхсэн мэт дуугаа хураав.


                “Чи  ч  үнэхээр  сайн  зэвсэг  байна  шүү,”  хэмээн  Артас  бувтнаад,
                “Удахгүй чи надад улам их хэрэг болно. Би чамайг харж байх болно
                оо.”
   281   282   283   284   285   286   287   288   289   290   291