Page 281 - Артас Лич хаан
P. 281

больсныг  ухаарч,  цус  нь  царцаж,  зүрх  нь  зогсоод  гүнзгий  шаналсан
                сүнс болон хувирав.



                Нүд нь харанхуйлахаа больсон ч тэр бусад өнгүүдийг ялгахаа болив.
                Хэдийгээр  түүнийг  шаналгагч  шинэ  эзэн  нь  Лорд  Артас  боловч
                түүнийг харах улаан, цэнхэр эсвэл шар өнгө түүнд хэрэггүй болсон
                байлаа,  тэр  түүнийг  зөвхөн  цагаан,  саарал  бас  хар  өнгөөр  харж,
                өнгөт  ертөнцийг  хүртэл  энэ  гурван  уйтгартай  өнгөөр  харах  болов.

                Амийг  нь  авсан  шившлэгт  илд  сүнсийг  нь  хүртэл  авсандаа  баясан
                хөөрөх  мэт  гялалзан  гялтаганана,  харин  Артас  үхлийн  тайтгаралаас
                түүнийг ангижруулсандаа бодол болсон төрхөөр гараа өргөв.


                “Банший,”  хэмээн  тэр  түүнийг  дуудаад,  “Одооноос  эхлэн  би  чамайг

                ингэж  дуудах  болно.  Чи  шаналалаа  дуу  хоолойгоороо  гадагшлуул,
                Силванас.  Чамд  бол  би  ийм  ихийг  өгнө  өө.  Энэ  бол  бусдын
                хүртсэнээс  хавьгүй  өндөр  харамж.  Ингэснээр  чи  бусдыг  ч  гэсэн
                шаналгана. Төвөг удсан банший минь, одооноос эхлэн чи надад зүтгэх
                болно.”


                Үгээр  хэлэхийн  аргагүй  айсан  Силванас  цусанд  будуулж,  илдэнд

                сэглүүлсэн  өөрийнхөө  хүүрийг  хараад,  нүд  рүү  нь  ширтээд,  эргэж
                Артас руу харж,


                “Үгүй ээ,” хэмээн өөрийнх нь юм шиг өөрт нь танил мэт сонсогдох
                хөндий  хоосон  хоолойгоор  хэлээд,  “Би  чамд  хэзээ  ч  зүтгэхгүй,  муу

                яргачин.” гэв.


                Артас  дуулгатай  бээлийтэй  хуруугаа  дохих  мэт  үл  ялиг  хөдөлгөв.
                Силванасын сүнс тэвчишгүйгээр өвдөж, нуруу нь хугарах мэт гэдийн
                нумарч,  хяслантайгаар  орилоод,  тамлуулж  тарчилсандаа  Артасын
                өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байгаагаа ухаарав. Ялзарсан үхдлүүд,
                хувхай  араг  яснууд,  өмхий  савсуулсан  абоминшн  нарын  адил  тэрээр

                түүний дайны хэрэгслийн нэг болсон байлаа.


                “Чиний харваачид ч бас надад зүтгэх болно,” хэмээн тэр нэмж хэлээд,
                “Тэд  миний  армийн  нэг  хэсэг  болсон.”  Тэрээр  эргэлзсэн  мэт  үнэн
                голоосоо  харамссан  хоолойгоор,  “Ийм  юм  болох  ёсгүй  байсан  юм.
   276   277   278   279   280   281   282   283   284   285   286