Page 278 - Артас Лич хаан
P. 278

хүчлэн  буулгаж,  гүнзгий  амьсгаа  аваад,  хашгирав.  “Галлаад!
                Куэл’Таласын төлөө!”



                Тэднийг  зогсоохын  аргагүй  мэт  байв.  Үнэндээ  Силванас  тэднийг
                зогсооно  гэж  найдахаа  ч  болив.  Эргэн  тойрны  хайр  найргүй,  цусанд
                будагдсан царайнуудаас харваачид нь ч бас түүн шиг байдалд орсныг
                анзаарав. Хөлс нь цутгаж, эцэж туйлдсандаа шөрмөс нь татах боловч
                Силванас  тулалдсаар  л  байв.  Харваад,  харваад,  гараа  бадайртал  маш

                шалмаг сумлан харваж байв. Дайсны үхдлүүд, мангасуудын сүрэг сум
                шагайхаас  ойрхон  зайнд  орж  ирмэгц,  нумаа  хажуу  тийш  чулуудан
                богино  илд,  чинжаалаа  гаргаж  ирэв.  Тэрээр  дунд  нь  хуй  салхи  мэт
                эргэлдэн, илдээр цавчиж, чинжаалаар зоож, аймшигтайгаар бархирав.


                Нэгнийх  нь  толгой  мөрнөөсөө  салж,  өөр  нэгнийх  нь  хөл  доор

                хагарсан тарвас мэт өнхрөн унав. Өөр хоёр жижигхэн мангас түүний
                байрыг  нөхөн  өөдөөс  нь  дүүлэв.  Гэсэн  ч  Силванас  уур  хилэн,
                шаналалаа  хүчирхийлэл  болон  гадагшлуулж  Эверсонг  ойн  зэрлэг
                ирвэс мэт тулалдав. Хэрэв тэр хүчинд автан унахдаа хүрвэл өөртэйгээ
                хамт олон дайсныг авч унах болно.


                Тэд цөмөрсөөр л байна...



                Тэд улам л ойртсоор, өмхийрч ялзарсан үнэр түүнийг бараг нөмрөн
                авав.  Тэд  хэт  олуулаа  юм.  Силванас  удааширсангүй.  Тэд  түүнийг
                хөдөлж чадахгүй болгох тэр мөч хүртэл тулалдах болно.


                Овоорч  шавсан  үхдлүүд  гэнэт  арагш  ухран  алга  болов.  Тэд  хойш

                ухраад,  хөдөлгөөнгүй  зогсцгоов.  Силванас  амьсгаагаа  дараад
                толгодын уруу харлаа.


                Үхлийн  хүлэг  морио  унасан  амарлингуй  хун  тайж  доор  хүлээж
                харагдав. Түүнийг өөр рүү нь зориудаар ширтэхэд урт цагаан үс нь
                салхиар тоглох мэт хийснэ. Силванас биеэ цэхлээд нүүрэн дээрх цус,
                хөлсийг хамтад нь шудрав. Нэгэн цагт тэрээр паладин байсан. Эгч нь

                цагтаа  яг  л  түүн  шиг  нэг  паладинд  сэтгэлтэй  байсан  гэж  бодохоор
                Аллериаг түрүүлж тэнгэрт хальсанд, Ариун Гэрлийн баатар асан хүн
   273   274   275   276   277   278   279   280   281   282   283