Page 283 - Артас Лич хаан
P. 283

үхлийн  ганц  цавчилтыг  өөрт  нь  өгөх  үед  түүнийг  хараан  зүхсэн
                гэвэл,  одоо  түүний  мэдэрч  байгаа  бүхний  хажууд  юу  ч  биш  ажээ.

                Нарны гэрлийн дор дарагдах лааны гэрэл, баншийгийн бархирах орь
                дууны өөдөөс шивнэх шивнээ мэт л санагдав.


                Хэзээ  ч  үгүй,  хэмээн  тэрээр  тархинд  хадах  шивнээг  эсэргүүцэн
                өөртөө  хэлнэ.  Тэр  үйлдлийг  минь  удирдах  боловч  Артас  сэтгэлийн
                минь тэмүүлэлийг өөрчилж чадахгүй.


                Түүний цорын ганц хариулт хөндий, хүйтэн инээд байлаа.



                Тэр шаргуу явсаар Фэйрбриз Тосгон мөн Зүүн бүсийн дархан цаазат
                газрыг  туулав.  Силвермүүны  хаалганд  тулж  ирээд  тэд  сая  зогсов.
                Артасын биенээс ийм хоолой гармааргүй юм, гэсэн ч хотын хаалганы
                цаанаас  ч  гэсэн  түүний  хоолойг  хотын  бүх  иргэд  сонссон  гэдэгт

                Силванас бат итгэлтэй байв.


                “Силвермүүны  иргэд  ээ!  Би  та  нарт  бууж  өгөх  хангалттай  боломж
                өгсөн  гэвч  та  бүхэн  зөрүүдлэн  татгалзсан.  Өнөөдөр  би  та  нарын
                хүйсийг  тэмтэрч,  эртний  уламжлалт  өв  соёлыг  чинь  түүхийн
                хуудаснаас  арчина!  Дээд  элфүүдээ,  үхэл  өөрийн  биеэр  та  нар  дээр

                ирлээ!”


                Хэрэв  бууж  өгөхгүй  бол  тэдэнд  юу  тохиолдохын  тод  жишээ  болгон
                сүнс сүг болсон Ой Хамгаалагчдын Жанжин Силванас Виндраннерыг
                Артас цэргүүдийнхээ өмнө тууж явна. Гэсэн ч элфүүд бууж өгсөнгүй

                ээ.  Харанхуйн  эзнийхээ  бурангуй  хэрэгт  хүчинд  автан  зүтгэж  яваа
                хэдий ч эр зоригоо харуулсан элфүүдийг Силванас улам ихээр хайрлав.


                Артасын  хэлснээр,  гэрэл  цацруулсан  ид  шидийн  үзэсгэлэнт  хот  яруу
                алдрын хамтаар газрын хөрснөөс арчигдаж, хүн ард нь үл үхэгсдийн
                армийг  улам  зузаатган,  нэгэн  цагт  элф  хэмээн  өөрсдийгөө  омог

                бардам  дууддаг  байсан  тэднийг  Артас  өөрийн  гар  хөл  бологчдын
                адилаар  захиран  тушааж  эхлэв.  Урьдын  адилаар  тэр  тулаанд
                үрэгдэгсдийг  дахин  амилуулж,  ухаан  мэдрэлгүй  мэт  хөлөө  чирэн
                хажууд  нь  язганах  тэднийг  харсан  Силванасын  зүрх  шимшрэх  нь

                гарцаагүй.  Аз  болоход түүнд одоо шаналж шимшрэх, тэр  ч бүү хэл
   278   279   280   281   282   283   284   285   286   287   288