Page 284 - Артас Лич хаан
P. 284

баярлах ч зүрх сэтгэл байхгүй болсон, гагцхүү гүн гүнзгий нэвчсэн
                үзэн  ядалт  л  үлджээ.  Хотын  гудамжийг  тахалд  автуулан  ягаан-хар

                зураас  татуулан  урагш  давших  үл  үхэгсэд  замдаа  таарсан  иргэдийн
                толгойг тасдаж, хөлөө чирэн араас нь дагах шинэхэн хүч болгоно.


                Силвэрмүүн  болон  Куэл’Данас  хоёрын  хоорондын  шидэт  усан  суваг
                гатлашүй саад болж магадгүй хэмээн бодсон нь хэсэг зуур батлагдах
                мэт болов. Артас цулбуураа арагш татаж, наранд гэрэлтэх цэнхэр усыг

                ширтээд, хөмсгөө зангидав. Араг ясан хүлгийнхээ нуруунд заларсан
                түүний зузаан цайвар хөмсгүүд хэсэг хором нийлсэн мэт бодол болон
                харагдав. “Чи энэ сувгыг хүүрээр дүүргэж чадахгүй, Артас,” хэмээн
                Силванас тавлаад, “Бүхэл бүтэн хотын иргэд ч хангалтгүй байх болов

                уу.  Чи  энд  ингээд  мухардлаа,  чиний  сүйрэлийг  харах  ямар  сайхан
                байна вэ.” гэхэд нэгэн цагт хүн байсан, бүх талаараа сайн хүн, сайхан
                залуу хэмээн хүндлэгддэг байсан үхлийн хүлэг баатар эргэж хараад,
                басамжилсан хатуу үгийнх нь хариуд, харцаараа түүнийг


                тарчлааж, сүнс хүртэл ёолмоор орь дууг тавиулав.


                Тэрээр юу хийхээ мэдэв.



                Тэрээр усны зах руу Фростмурныг цөлж, илд нь эргэлдэн эргэлдсээр
                үзүүр нь ёроолын сайранд зоогдохыг бахдалтайгаар харж зогсов.


                “Фростмурн өгүүлрүүн….”


                Бузрын  зэвсэгнээс  гарах  Лич  Хааны  дуу  хоолойг  Силванас  ч  бас
                сонсож, шившлэгт илдний зоогдсон газраас эхлэн тэр даруй ус хөлдөж

                мөс болохыг гайхан хараад сэтгэлээр унав. Усан сувгийг хөлдөөсний
                дараа цэргүүд нь сувгийг гатлав.


                Тэр  Силванасын  амийг  авсан,  тэр  хайрт  Куэл’Таласыг  нь  мөн
                Силвермүүныг  авсан,  дараа  нь  тэр  эцсийн  хүчирхийлэлээ
                гүйцэлдүүлэхээсээ өмнө эзэн хааных нь амийг авах болно.



                Элфүүд  Куэл’Данаст  байгаа  бүх  хүчээрээ  тэднийг  эсэргүүцэв.
                Анастериан  Артасын  өмнө  гарч  ирээд,  галт  шидээрээ  үхлийн  хүлэг
   279   280   281   282   283   284   285   286   287   288   289