Page 279 - Артас Лич хаан
P. 279

Виндраннерын  гэр  бүлийнхэний  хайрлаж,  энхрийлж  байсан  бүхнийг
                устгаж байгааг хараагүйд тэр юу юунаас илүү баярлах мэт болов.



                Артас хөх гэрэл цацруулсан илдээ ёсорхуу байдлаар өргөж, “Чиний эр
                зоригыг  би  үнэхээр  биширч  байна,  элф  бүсгүй  минь,  гэхдээ  одоо
                үүнийг  дуусгая.”  хэмээн  их  жигтэй  аясаар  хэлсэн  нь  үнэнээсээ
                сайшааж буй мэт сонсогдов.


                Ам нь хатаж хуурайшсан Силванас шүлсээ залгиж хоолойгоо норгоод,
                зэвсэгүүдээ  улам  чангаар  атгаж,  “Тэгвэл  надтай  тулалдаач,  муу

                яргачин. Анар’алах белоре.”


                Артас хөх уруулаа татвалзуулан, “Чинийхээр болог, Жанжаан.” хэмээн
                доогтой зэвүүн хоолойгоор өгүүлэв.


                Тэрээр  мориноосоо  буухаас  ч  төвөгшөөсөн  бололтой  ясан  хүлгээ
                янцгааж, өөдөөс нь давхиж ирлээ. Артас зүүн гартаа жолоогоо атгаад,

                баруун гартаа аварга илдээ далайв. Силванас дахин нэг удаа мэгшив.
                Айдас харууслын нулимс биш харин тэсвэрлэшгүй уур хилэн, тэднийг
                зогсоож  чадаагүйдээ  өөрийгөө  үзэн  ядсан  ганц  удаагийн  гашуун
                нулимс  дуслаа.  Тэрээр  байдаг  бүхнээ  шавхаж  хүчин  мөхөсдсөндөө

                эсвэл амиа алдана гэж айсандаа ингэж нулимс дуслуулсангүй.


                Аллериа, эгч минь, би очиж байна.


                Толгой  руу  нь  онилсон  үхлийн  илдийг  нь  өөрийн  жижигхэн  илдээр
                хаасан боловч илд нь хуга үсэрч шившлэгт илд бүсгүйн биеийг яран,
                яг л мөснөөс бүтсэн мэт маш хүйтэн, цэвдэг хүйтэн ирээрээ цуулав.


                Артас  нүүрэнд  нь  тултал  бөгтийж,  гөлгөр  хар  нүдээрээ  ширтэв.

                Силванас хувхай цагаан нүүр рүү нь огиулж цусаар нулимав. Артасын
                эршүүд  бөгөөд  царайлаг  төрхөнд  үл  ялиг  харуусал  төрөх  мэт
                харагдав эсвэл энэ зөвхөн түүний төсөөлөл байв уу?


                Артасыг  илдээ  арагш  сугалахад,  цусаа  садруулсаар  бүсгүй  газар
                уналаа.  Силванас  хүйтэн  чулуун  шалан  дээр  чичигнэн,  чичигнэх
   274   275   276   277   278   279   280   281   282   283   284