Page 276 - Артас Лич хаан
P. 276
балгаад, шархдаагүй болон шархадсан ч алхаж чадаж байгаа бүхнийг
босгож гарцаагүй эцсийнх нь тулаанд бэлтгэв.
Тэд бараг оройтжээ.
Харваачид бэхлэлт болгохоор шовх оргил өөд мацаж гарсан ч урьдын
цэнгэг сайхан агаарт дотор муухайрам үхлийн ялзарсан өмхий үнэр
аль хэдийн тархжээ. Дээгүүр нь харцага луу хөлөглөсөн дээд элфийн
харваачид эргэлдэнэ. Сэтэрлүүлсэн цулбуураа эсэргүүцэн дурамжхан
толгойгоо хаялах эдгээр гоёмсог жигүүртэнүүд өөрсдийн эрх дураар
элэн халихыг тэмүүлэн үргэлж урагшаа тэмцэнэ. Тэд ч бас үхлийн
үнэрийг мэдэрч, бөөлжис цутгах шахав. Эдгээр үзэсгэлэнт амьтад
урьд нь хэзээ ч энэ мэт аймшигт тулаанд орж байсангүй. Харцага луу
хөлөглөгчдийн нэг юу харснаа Силванаст мэдэгдээд, дараа нь
бусдадаа мэдэгдэв.
“Үл үхэгсдийн бараа харагдлаа,” хэмээн тайвуухан цэргүүддээ
өгүүлэв. Цэргүүд ч толгой дохив. “Байрлалаа эзлэ. Бушуул.”
Сайтар тосолсон гномын оньсон тэрэг шиг тэр даруй тэд хөдөлгөөнд
оров. Харцага луу хөлөглөгчид урагш, дайсны өөдөөс нисцгээж,
харваачдын анги, гардан тулаанчдын ангитай нэгдэн хамгаалалтын
эхний эгнээг бүрдүүлэв. Силванасын хамгийн гарамгай харваачид
шовх оргилын орой өөд гарч, нарийн амаар шахцалдан орж ирэх
үхэгсдийг сум тоолон хороох бэлтгэлээ хийв.Үлдсэн нь байшингийн
доор тарж байрлав.
Тэд удаан хүлээх хэрэггүй байлаа.
Дайсан тойруу замаар явж саатсанаас тооны хувьд бага ч болов
цөөрсөн болов уу гэсэн түүний битүүхэн найдлага тэднийг харсан
даруйдаа чулуун шалан дээр унах шил мэт бутран унав. Тэрээр
үзэшгүй муухай дайсны аварга амьтдыг зэрвэс харав; язганасан
үхдлүүдийн араас гар бүртээ нүсэр зэвсэг агссан гурван гартай аварга
абоминэшн сүндэрлэж, дээр нь далавчтай чулуу мэт амьтад элээ шиг
элэн халихад тэнгэр харанхуйлах шиг харагдана.