Page 272 - Артас Лич хаан
P. 272

Арван есдүгээр бүлэг


                Дар’кхан  Дратир  хэмээх  нэртэй  урвагчийн  хувьд  энэ  бүхэн  хэт
                амархан  байсан  байх.  Мэдээж  тэрээр  эх  орных  нь  хувь  заяатай

                холбоотой  үнэлэшгүй  мэдээллийг  бусдад  худалдаж  байгаа  болохоор
                амархан байсан нь гарцаагүй. Үгүйсэн бол Гурван Сарны түлхүүрийн
                тухай  Артас  хэрхэн  олж  мэдэх  билээ.  Эдгээр  шидэт  түлхүүрүүд
                гурван  ширхэг  саран  болор  хэлбрээр  Куэл’Таласын  нутагт  бат
                найдвартай  хамгаалалтын  доор  чанд  нууц  хадгалагддаг  аж.  Харин

                нутгийн аль хэсэгт гэдгийг Артас лавшруулан мэдэхийг хүсч элфийг
                шалгаав. Түлхүүрийг хадгалж буй сүмүүд хоорондоо Нарны Худагын
                энергээр  холбогдсон  байдаг  хэмээн  урвагч  элф  Артаст  өгүүлээд  ард
                түмнээсээ  урвасандаа  гэмшиж  буй  мэт  царайлав.  Үнэнээсээ  гэмшиж

                буй  эсэх  нь  эргэлзээтэй.  Сүмүүдийг  холбох  тэр  далд  энерги  газрын
                далд судал мэт бөгөөд тэдгээр судлаар ус биш ид шид урсдаг хэмээв.
                Ингэж холбогдсон болорууд Бан’динориел --буюу Хаалга Хамгаалагч
                хэмээх  хүчирхэг  энергийн  орон  зай  үүсгэдэг  аж.  Артаст  зөвхөн
                Ан’телас,  Ан’дарот  мөн  Ан’овин  зэрэг  эртний  шившлэгт  нутгуудад

                хүрч, хамгаалагчдыг хөнөөж сарны болоруудыг гартаа оруулах ажил
                л үлдэв.


                Гэсэн  ч  үгээр  өгүүлэшгүй  үзэсгэлэн  төгөлдөр  бөгөөд  үнэлэхгүй
                байхын аргагүй хатуужилтай элфүүд замд нь хөндөлсөн эсэргүүцэл

                үзүүлэв.  Артас  Ялагдашгүйн  нуруун  дээр  хажуулдан  суугаад
                Фростмурны ирийг хуруугаараа илж, өчүүхэн эмзэг мэт өрөвдөлтэй
                санагдаж байсан жаахан элфүүд түүний армийн эсрэг яаж ийм хүчтэй
                эсэргүүцэл  үзүүлж  байгаад  толгойгоо  гашилгана.  Түүний  арми

                үнэхээр одоо арми гэхэд арми шиг болжээ --аль хэдийн үхдэл болсон
                зуу зуун мянган цэргүүд, бас дахин амилуулахад бэлэн байгаа хэдэн
                мянган  цогцос  түүний  мэдэлд  байлаа.  Энэ  бүхнийг  нэг  дор  удирдах
                амаргүй.



                Гүүр  дэлбэлсэн  Силванасын  ухаалаг  тактик  түүний  армийг  үнэхээр
                удаашруулав.  Үнэт  цагаа  дэмий  алдсандаа  Артас  бухимдан
                Фростмурнаа  хий  савчина.  Элфийн  нутгийн  зүүн  хилийн  хэсэг  уулс
   267   268   269   270   271   272   273   274   275   276   277