Page 269 - Артас Лич хаан
P. 269
Тэд одоо умард зүг зугтааж байв, цэргүүд нь гүүрээр гармагц
Силванас өсгийгөө жийн огцом зогсоод эргэж харав.
Силванас амьсгаагаа дарж, Артас болон түүний харанхуйн армийг
хэзээ гарч ирэх нь вэ хэмээн хүлээв. Тэднийг ямар харагдах нь вэ гэж
бодохоос аймаар байв. Үл үхэгсэд, абоминэшн, чулуун арьстай
багваахай мэт нисдэг амьтад, аварга аалзнууд --зуу зуугаараа
шийдэмгийгээр урсан орж ирэх байх. Харин түүнээс аймшигтай зүйл
харна гэж төсөөлсөн ч үгүй.
Чийгийн өт явж өнгөрсөн мэт хар зам татуулан, анжисаар газар
хагалсан мэт үл үхэгсдийн явж өнгөрсөн газар харлан хувхайрч ямар
ч үр шимгүй болж хувирсан байв. Энэ ч оркуудын шатаасан ойгоос ч
долоон дор юм хэмээн Силванас бодов. Ядаж л ой мод дахин төлжинө,
харин амьгүй болсон газар юу ч ургахгүй. Булшин дахь үхдэл хавь
ойрийн газраа өмхийрүүлдэг шиг энэ бол үхлийн хамгийн эцсийн
хэлбэр. Хор, энэ бол хор, энэ бол тахал, энэ бол хамгийн муу ёрын хар
ид шид.
Үүнийг зогсоох хэрэгтэй.
Үүнийг харсан Силванас тэр даруйдаа амьд хэрнээ ганц хором газар
дээрээ хөших мэт болоод, гэнэт шийдвэр гаргаж “Зогс!” хэмээн
хүчирхэг цээл хоолойгоор хашгирч, “Бид энд эцсийн хориглолтыг
хийх болно.”
Сандарч самруусан цэргүүд нь гайхширсан боловч тэр даруй
тушаалыг нь дагав. Силванасыг түргэн заавар өгөхөд цэргүүд нь ч
заасан газрууд руу гүйлдэв. Жанжиныг нь шуурхай шийдвэр гаргахад
хүргэсэн газрын хар тахал цэргүүдийнх нь сэтгэлийг шархлуулсан ч
маш хурдан эргэж тулаанд ороход бэлэн болов. Зэрэмдэглэгдсэн хөрс
шороог хэрхэн анагаах талаар дараа нь санаа тавьж болно. Харин одоо
бол тэд энэ аймшигт сорвийг газрын хөрснөөс авч хаях хэрэгтэй
байлаа.
Нөгөөх өмхий ногоон үнэр дайсны ойртож буйг илтгэх ч Силванас
болон харваачид үүнтэй дасал болсон байлаа. Энэ үнэр эхний