Page 270 - Артас Лич хаан
P. 270

удаагийнх шиг тэднийг таагүй байдалд оруулсангүй. Силванас өөрөө
                гүүрэн  дээр  толгой  дээгүүр  зогсож,  хар  юүдэнгээ  бага  зэрэг  арагш

                буулган  гэгээлэг  алтан  шаргал  үсээ  цухуйлгажээ.  Түүнийг  харж
                гайхсан  үхэгсдийн  арми  удаашран  зогсов.  Нүсэр  том  механик
                ажиллагаат хоёр тэрэг бие биеэ мөргөн зогсов. Сайн харвал катапулт,
                чулуу  нүүлгэгч  хоёр  байв.  Артасын  ясан  хүлэг  араас  нь  зогсоход
                тэрээр амьд адгуус энхрийлэх мэт урагш сунаж, ясархаг шанааг нь илж

                байв. Ясан амьтан нь эзнийхээ үйлдэлд ухаалагаар хариу өгч байгаа нь
                Силванаст хамар шархирам хачин зэвүүн санагдлаа.


                “Тэнгэр  минь,”  хэмээн  Артас  эелдэг  мөртлөө  тоглоом  хийж  байгаа
                аястай,  “Өө,  энэ  чинь  арай  нөгөө  хүмүүсийн  яриад  байдаг  элфийн

                сүрлэг хаалга биш л байлтай.”


                Силванас  хариуд  нь  хүчээр  инээмсэглэж,  “Үгүй  ээ,  арай  болоогүй.
                Гэхдээ чи үүнийг ч бас зүгээр авахгүй шүү.”


                “Энэ  ч  ердөө  гүүр  шүү  дээ,  хатагтай  минь.  Гэсэн  ч  элфүүд  та  нар
                цаасаар муур хийгээд тэрийгээ арслан гэж дуудах дуртай улс хойно яая
                гэхэв.”



                Силванас Артасын армийн сүр барааг хараад, уур нь биендээ багтаж
                ядан, “Чи эхний хаалгыг цөмлөсөн, яргачин минь, гэхдээ чи хоёрдахь
                хаалгаар нэвтэрч чадахгүй. Силвермүүн рүү орох дотор талын хаалга
                зөвхөн  тусгай  түлхүүрээр  нээгдэнэ,  харин  чи  түлхүүрийг  хэзээ  ч

                олохгүй!” гээд,


                Хажуугийн  харваач  руугаа  дохиж,  хамтдаа  гүүрний  нөгөө  захад
                байгаа өөрийнхөнтэйгээ нэгдэв.


                Артас  тоглоом  шоглоом  хийхээ  завсарлаж,  цонхигор  нүдээ  цавчаад,
                дуулгатай  бээлий  бүхий  гараар  шившлэгт  илдээ  атгав.  Илдэн  дээрх

                шившлэг  тодорч,  “Чи  цагаа  дэмий  л  үрж  байна  даа,  бүсгүй  минь.
                Зайлшгүй юмнаас чи зугтаж чадахгүй. Гэсэн ч чамайг зугтааж байгааг
                харах надад таатай байна.”
   265   266   267   268   269   270   271   272   273   274   275