Page 265 - Артас Лич хаан
P. 265
Тэд харваачдын байрласан огцом хадан хясаа, хананууд дээр яаж
ийгээд хүрч амжив. Золтой нэг нь тийм хол явалгүйгээр замдаа
үрэгдэж, аль хэдийн өмхийрч ялзарсан яс хавирга нь хар цустай
холилдон биенээс нь шидэгдэж, бусад нь түүн дээр халтирч унана.
Гэсэн ч тэд зогссонгүй. Тэд урагшаа, дээшээ довтолсоор харваачидтай
гардан тулаанд орлоо. Харваачид ч нум сумны оронд илд бамбай агсав.
Мэдээж тэд бэлтгэгдсэн дайчид тул гардан тулаанд ч тулалдаж чадна.
Хавиргаа цавчуулж эсвэл цус алдаж хурд хүч нь суларсан бодит бие
махбодьтой дайчидтай тулалдах бол нэг хэрэг. Харин юунд ч үл зогсох
эдгээр мангасуудын эсрэг тулалдах нь цаг хугацааны л асуудал мэт--
Хуруу гэхээс илүү сарвуу гэлтэй үхмэл гарнууд Шелдарисыг барьж
авав. Эрэлхэг төрхтэй, улаан үст харваач завгүй тулааны хажуугаар
өөрийг нь сонсохгүй байгаа Силванасаас аврал эрэн дуудав. Тэр тун
дайчин тулалдаж байлаа. Гэсэн ч үхдлүүд түүнийг бүслэн авч, хэдэн
талаас нь цавчин хөнөөв. Шелдарис тэдний гарт хөнөөгдсөнийг
Силванас сая л харж, оройтож харсандаа дотроо шанална.
Тэрээр бараг бодлоосоо ч илүү хурдан сумлаж, харваж байв. Нэгийг
унагаад тэр нь унаж амжаагүй байхад дараагийнхийг нь харваж
унагана. Хад чулуунаас гаралтай мэт саарал өнгийн арьстай аварга
жигүүртэн өөрөөс нь хэдхэн метр өндөрт нисч өнгөрөхийг тэрээр
нүднийхээ буланд харав. Сарьсан багваахай мэт төрхтэй тэр амьтан
муухай архиран доош шумбаж, модны мөчирөөс жимс шүүрэх лугаа
хялбарханаар хажууханд нь байсан Вор’атилыг шүүрэн авч одов.
Хумсаа залуу харваачийн мөрөнд гүн шигтгэсэн адгийн амьтан дээр
нь нэг эргэлдээд Силванасын нүүрэн дээр цус садруулан, шүүрсэн
олзоо авч дээш цойлов.
Вор’атил жигүүртэний сарвуунд дэмий л тийчэгнэн, чинжаалаа хайж
биеэ тэмтчинэ. Силванас доор архирах үхдлээс хараагаа холдуулж
дээрх нисдэг мангасыг онилж, мангасын яг хүзүүнд нь харвав.
Сум нь ямар ч хөнөөл учруулалгүй туссан газраа хуга үсрэв.
Жигүүртэн адгуус толгойгоо хаялан муухай орилж, Вор’атилаар
тоглож ханасан бололтой нэг хөлөө суллан хумсаа сарвайлган залуу