Page 260 - Артас Лич хаан
P. 260

төлөө  хүн  ардаасаа  урваж  байгаа  энэ  элфийг  харахад  өрөвдөлтэй
                санагдав.


                Үхдлүүдийн  сэтгэл  бохирдсон  байж  болно  оо.  Үхдлүүдийг  хаана  ч,

                хэзээ ч хаяж эсвэл худалдаж авч болно.


                Тэрээр  үхлийн  давалгаа  мэт  язганах  өөрийн  армийг  эргэж  хараад,
                Тиймээ… энэ нь дээр байсан. Түүний арми ямар ч золиосоор хамаагүй
                хүссэн  бүхнийг  нь  хийж,  гагцхүү  түүний  үгэнд  орж  байхад  үнэнч
                эсэхийг шалгаах шаардлага байхгүй…


                “Тиймээ, үнэн,” хэмээн туршуул амьсгаагаа дарж ядан хэлээд, “Бүгд

                үнэн.” гэв.


                Силвэрмүүны  Ой  Хамгаалагчдын  Жанжин  Силванас  Виндраннер
                өмнө нь сөгдөн өгүүлэх энэ элфийг сайн мэддэг байлаа. Келмарины
                өгүүлж  буй  мэдээлэл  үргэлж  үнэн  зөв  бөгөөд  сайтар  шалгасан

                байдаг  билээ.  Силванас  худлаа  байгаасай  хэмээн  залбиран  сонсох
                боловч эцэстээ үнэн гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрөв.


                Мэдээж  эртнээс  дуулдах  болсон  тахлын  цуурхал  буюу  үл  мэдэгдэх
                аймшигт  нэгэн  тахал  хүний  нутгаар  дайрч  өнгөрсөн  хэмээн  тэд
                сонссон байв. Гэсэн ч Куэл’дорейчууд өөрсдийн энэ нутагтаа аюулгүй

                байна  гэж  боджээ.  Хэдэн  зууны  турш  аварга  луунууд,  оркууд  мөн
                троллуудын  халдлагаас  эх  нутгаа  тэд  хамгаалсаар  ирсэн.  Харин
                хүмүүсийн нутагт болж буй тахал тэднийг дайрахгүй нь мэдээж.


                Гэсэн ч тэднийг дайрлаа.


                “Тэр Артас Менетил байсан гэдэгт чи итгэлтэй байна уу? Тэдний хун
                тайж?” гэхэд,


                Келмарин амьсгаагаа тогтоож ядан, толгой дохиод, “Тиймээ, хатагтай

                минь.  Цэргүүд  нь  түүнийг  тэгж  дуудаж  байхыг  би  сонссон.  Миний
                харснаар  бол,  түүнийг  эцгээ  хөнөөж,  Лордароныг  үнсэн  товрог
                болгосон гэсэн цуурхал үнэн болж таарах нь.”
   255   256   257   258   259   260   261   262   263   264   265