Page 259 - Артас Лич хаан
P. 259
“Үл үхэгч аалзнууд,” хэмээн Артас бодол болов. Ямар аварга, үзлийн
бас аюултай амьтад вэ. Хэдийгээр тэд аварга боловч яралзсан олон
хөлөөрөө чимээ гаргалгүй, шүдээ хавиран үхдлүүд, сүнснүүд мөн
абоминэшнуудын дунд орж байраа эзлэв. “Куэл’Таласын бардам
элфүүдтэй тулалдахад та нар хэрэг болно оо.” гэж бодоод,
Энэ Лич Хаан хэн ч бай, алсын хараатай нэгэн юм. Надад таалагдаж
байна аа.
Артасын ирж байгааг элфүүд мэдээж мэдсэн байлаа. Элфүүдийг
хамгийн сайн ойн туршуулуудтай гэж цуурдаг. Тэдэнд мэдэгдэхгүй
өнгөрнө гэдэг бүтэшгүй боловч Артасын тархинд нэг л үг эргэлдэнэ.
Хамаагүй ээ. Түүний цуглуулсан хүч мэдэгдэхүйц зузаарсан бөгөөд
Кел’Тузадын хашир зөвлөгөөг үл харгалзан, эргэлзэх зүйлгүйгээр
эртний элфүүдийн үзэсгэлэнт нутгаар хөндлөн гарч Нарны Худагт
хүрч чадна гэдгээ мэдэж байлаа.
Тэд элфийн ой руу нэвтрэхээс өмнө хоёр элфийг олзлосон нь тэдэнд
чухал мэдээллийг өгөв. Нэг нь залуухан хувраг бөгөөд Артасыг
жигшсэндээ өөрсдийн гол гол хамгаалалтын цэгүүдийг чи хэзээ ч
нэвтлэж чадахгүй хэмээн санаандгүйгээр хэллээ. Артас энэ мэдээллийг
ухаалгаар ашиглах нь гарцаагүй. Нөгөөх хоригдол нь хувраг биш
бөгөөд Артас болон Лич Хааны амласан хүчний төлөө хүн ард болон
газар нутгаасаа урвахад бэлэн нэгэн байлаа.
Элфийн энэ шидтэний толгойг эргүүлэх ямар амархан байсан нь
Артасыг гайхшруулав. Гайхшруулж бас таагүй мэт болгов. Артас
нэгэн цагт эцэг шигээ өөрийнхөө хүн ардаар хайрлуулж байсан. Өөрт
нь зүтгэдэг хүмүүсийн халуун дулаан уур амьсгалд бүчүүлж, аз
жаргалаа мэдрэх сайхан байсан. Тэрээр тэдний нэр усыг тогтоож, ар
гэрийнх нь тухай сонсох дуртай байж. Тэр өөрөө ч бас тэдэнд
хайрлуулахыг хүссэн. Түүнд насаараа үнэнч байгаа Ахмад Фалрикын
нэгэн адил тэд түүнийг хун тайжын хувиар, хүний хувиар хайрласан.
Элфийн удирдагчид ч бас хүн ардаа хайрладаг байж таараа хэмээн
Артас төсөөлөв. Артасын бодсон шиг албатууд нь тэдэнд ч бас үнэнч
зүтгэдэг байх. Гэтэл ердөө ам нээхийн зуургүй, ганцхан зүйл амласны