Page 264 - Артас Лич хаан
P. 264

төрөв. Тэрээр биеэ барьж арай л чичирсэнгүй. “Үхэл танай газар дээр
                биеэрээ морилон ирлээ.” хэмээн Артасыг өгүүлбэрээ дуусгахад,



                Залуу жанжин бүсгүй нүдээ онийлгон, “Чадах бүхнээ хий, муу бузар
                амьтан,”  хэмээн  сөргөлцөөд,  “Элфийн  хаант  улс  руу  нэвтрэх  хаалга
                манай  хамгийн  хүчирхэг  шившлэгээр  хамгаалагдсан  байдаг.  Чи
                нэвтэрч чадахгүй ээ.”


                Тэрээр  дайралтаа  эхлэх  дохио  болгож  шагайсан  нумаа  дохив.  Тэр
                даруй үй олон сум агаар зүсэн исгэрч ирэв. Силванас өөрийн заналт

                хүн  рүүгээ,  --буюу  нэгэн  цагт  хүн  байсан  хун  тайж  руу  хараалж,
                түүний хараа урьдынх шигээ хурц байлаа. Артасын дуулгагүй толгой
                руу  онилсон  сум  ойртох  тусмаа  дуулах  мэт  улам  ч  урамтай  исгэрнэ.
                Гэсэн  ч  сум  нь  байг  онохоос  өмнө  хөх-цагаан  өнгийн  гэрэл  гэнэт

                гарав.


                Силванас  гайхан  ширтэв.  Түүний  харж  амжихаас  илүү  шалмагаар
                Артас илдээ сугалж, илдэн дээр сийлсэн шившлэгүүд нь хөх-цагаан
                өнгийн хүйтэн гэрэл цацруулан сумыг нь хоёр хувааж хаялаа. Артас
                Силванас өөд маасайтал инээгээд нүдээ ирмэв.



                “Тулаанд,  цэргүүд  минь  бүгд  тулаанд  ор.  --Тэднийг  бүгдийг  хөнөө,
                тэд  надад  болон  эзэнд  минь  тохирсон  өргөл  болог!”  гэж  Артас
                хашгирав. Түүний хоолой цаанаа л нэг хүчирхэг цуурайтав. Силванас
                дотроо архираад дахин ихэд гярхай шагайв. Гэсэн ч араг ясан адгуус

                нь  түүнийг  ер  бусыг  хурдаар  авч  давхин  тэрээр  хөдөлгөөнд  орж,
                цэргүүд нь ч эзнийгээ хамгаалалтандаа авч байгааг харав.


                Ухаан  санаагүй  ч  гэсэн  нэгэн  цул  мэт  нэгдсэн  үхдлүүдийн  арми
                харваачид руу нь оволзон ирэхийг харсан Силванас язганалдан шавж
                буй  шавьжыг  өөрийн  эрхгүй  бодов.  Аль  хэдийн  тушаалаа  авсан
                харваачид амьдыг нь эхлэж харваад, дараа нь үхдлүүдийг галт сумаар

                шатаана. Эхний тавьсан сумнууд тахал тараагчдийг бараг нэгд нэггүй
                нэвт  харвав.  Хоёрдахь  тавилт  нь  алхаж  буй  амилсан  үхдлүүдийг
                галдан  шатаав.  Газар  шороог  бохирлон  эхний  эгнээ  нь  үхэтхийн

                унахад  дараагийн  эгнээ  нь  тэнгисийн  давалгаа  мэт  таслахгүйгээр
                нэмэгдэж ирсээр байв.
   259   260   261   262   263   264   265   266   267   268   269