Page 267 - Артас Лич хаан
P. 267
дуусаагүй харагдах бөгөөд хүзүүний шарх нь хэт гүнзгий болохоор
толгойгоо даахгүй мэт өөрийн мэдрэлгүй дохилзоно. Амьд байхдаа
зуны цэлмэг тэнгэр мэт гэрэлтдэг байсан нүд нь сүүмийн бүүдийж,
Силванасыг харцаараа хайна. Тэр цогцос нэн түрүүн Силванасыг
олоод өөдөөс нь чиглэн алхав.
Вор’атил.
Тэр агшинд Силванасын дотор харанхуйлан, ганц хором ухаан
балартах шиг болов. Цуст яргалал болон амьгүй болсон зүйлс амь
орохыг харж сатаарсандаа тэрээр Артасын дайчид элфийн хаант улсын
эхний хаалганд тулж ирснийг анзаарсангүй. Холын зайн буунууд,
төрөл бүрийн цогцосноос бүтсэн өмхий үнэрт аварга огре маягийн
амьтад хаалгыг нь нүдэж байв. Мөн аварга аалз мэт амьтад хүртэл.
Гэтэл ямар нэг зөөлөн бяцарсан чимээтэй юм тэдний ханыг онох
сонсогдов. Шингэн юм дээрээс нь норгож, Силванас хэсэг зуур нүдээр
гэрчилсэн зүйлдээ ч итгэж чадсангүй, гэсэн ч бодит байдал дээрээс
унах бяцарсан цогцостой адил үнэн байлаа.
Артас тулаанд хороогдсон элфүүдийг зөвхөн дахин амилуулах биш
харин цогцосуудыг нь, цогцосноос үлдсэн байж болох бүхнээр сумлан
Силванас руу нүүлгэж байв.
Силванас арай гэж амьсгаа аваад, хэдхэн хормын өмнө хэлнэ гэж хэзээ
ч санаж байгаагүй үгийг хэлэв. Тэр тушаал өгч байна.
“Шинду фалла на! Хоёрдахь хаалга руу ухар! Ухарцгаа!”
Түүний мэдэлд үлдсэн цөөхөн хэдэн дайчид амьд байгаа нь
үхсэнээсээ ч илүү өрөвдөлтэй мэт тэр даруй тушаалыг авч,
шархагдагсдаа мөрөн дээр чулуудан, арагш ухрав. Тэд Силванасын
адил биеийг нь дагжуулах айдас хүйдсээ дарж чадалгүй царай нь
цонхийж, хөлс нь цутгасан байв. Тэд зугтав. Үүнд өөр тохирох үг ч
олдохгүй байлаа. Тэд зөвхөн тулааныг орхихын хүслэн болж байсан
мэт эмх цэгцгүй, бужигнан, замаа олохгүй зугтана. Силванас чадахын