Page 268 - Артас Лич хаан
P. 268
хэрээр шархдагсдыг үүрэн тэдний хамт зугтах зуур ямар арга хэмжээ
авах вэ хэмээн ухаан санаа нь асар хурдтайгаар эргэлдэнэ.
Нэгэн цагт халдашгүй хэмээн тунхагладаг байсан аварга хаалга нуран
унах чимээ ард нь сонсогдож, үхдлүүд ялалтаа тэмдэглэн улих нь
ульж, архиралдах нь архиралдана. Уур хилэн болон гутамшигаар
дүүрэх залуу жанжины зүрх шимшрэх мэт болов.
Тэр яаж чадав аа --яаж? Яаж?
Харанхуйн аймшигт нүргээнийг дуу хоолойдоо шингээсэн үхлийн
хүлэг баатрын баргил бөгөөд сонсголонтой хоолойгоор, “Элфийн
хаалга нуран уналаа! Урагшаа, дайчдаа! Ялалтын төлөө урагшаа!”
Түүний баясгалантай бөгөөд бардам хоолой Силванаст хамгийн
муухай, хамгийн жигшмээр сонсогдож, салахгүй мэт тархинд нь
хадсаар байв.
Тэрээр гүйх зуураа хажууд нь яваа залуугийн ханцуйнаас угзарч,
“Тел’кор,” гэж Силванас хашгирав. “Нарны Худгийн шидтэн рүү гүйж
оч. Тэдэнд юу харснаа хэл. Тэднийг бэлтгэлтэй бай гэж хэл.”
Тулалдуулахгүйгээр элчээр илгээсэнд гомдож буй нь хэт залуу
Тел’корын царайлаг төрхнөө бичээстэй мэт анзаарагдам байсан ч
ойлголоо хэмээн алтан шаргал толгойгоо дохив. Силванас эргэлзснээ,
“Хатагтай минь?” гэхэд,
“Тэдэнд --манайхны хэн нэгэн урвасан байж магадгүй гэж хэлээрэй,”
гэвэл,
Тел’корын царай хачин болсноо дахин толгой дохив. Эрчилсэн
нумнаас тавигдсан сум мэт залуу элф хар хурдаар гүйн одов. Тэрээр
тун сайн харваач байсан ч ирж буй тулаанд ганц харваач байсан ч,
байгаагүй ч ялгаагүй. Харин Нарны Худгийн энергийг удирдаж залдаг
шидтэн тэдэнд юу тулгарсныг мэдвэл тулааныг арай ялгаатай болгож
магадгүй юм.