Page 266 - Артас Лич хаан
P. 266
харваачийн хүзүүг ярав. Үхсэн Вор’атилыг хайхрамжгүй чулуудаад
өөр хэн нэгнийг шүүрэхээр эргэлдэв.
Хэдхэн хормын өмнө харваачдын харваж унагасан тахал тараагчдын
цогцос дунд амьгүй болсон андынх нь бие тоос манаруулан унахыг
хараад Силванас чимээгүйхэн дотроо гашуудав.
Силванас цөхрөнгөө барах мэт уулга алдав.
Тахал тараагчид хөдөлгөөнд орж байлаа.
Нэвт сум зоолгосон тэдний бие яагаа ч үгүй мэт газраас өндйиж,
зарим нь бүр завсар зайгүй сумаар шивүүлсэн хэрнээ хөдөлж байгаа
нь итгэмээргүй.
“Үгүй ээ,” хэмээн тэр шивнээд, царай нь тун базаахгүй харагдав.
Тэрээр айдас шингэсэн харцаар Артас руу харав.
Хун Тайж нүүрнээс нь арилашгүй мэт нөгөөх л маадгар, хүйтэн
инээмсэглэлээрээ хариу барив. Тэр нэг гартаа хүчирхэг шившлэгт
илдээ атгаад, нөгөө гараа сүр жавхлантай нь аргагүй өргөж харагдав.
Силванасыг харсаар байтал саяхан түүний алсан нэг хүн биеэ дааж
ядан хөл дээрээ догонцон босоод хувцасан дээр наалдсан хог авч буй
мэт нүдэнд нь зоогдсон сумыг сугалан авав. Түүний дайралт Артасыг
огт гэмтээсэнгүй. Тулаанд унасан бүхэн хар шидээр эргэж амилна. Энэ
бүхнийг саяхан ухаарсан Силванасын нүд рүү Артас инээмсэглэн
ширтээд, чангаар хөхөрч,
“Би чамд хэлэхийг хичээсэн шүү дээ,” хэмээн хашгирахад хоолой нь
оволзсон тулааны дуу чимээнээс ч тод сонсогдож, “Тэгэхээр чи миний
хүчийг улам л зузаатгасаар л байна….”
Түүнийг дахин гараа өргөхөд хүчээр өргөгдөж буй мэт бас нэгэн
цогцос газраас тэнчигнэн босож, хөл дээрээ зогсов. Тэр цогцос өндөр
туранхай боловч шөрмөслөг биетэй, ардаа сүлжсэн урт хар гэзэгтэй,
наранд борлосон царайтай бөгөөд урт соотон чихтэй байлаа. Хүзүүн
дахь шинэхэн бололтой дөрвөн улаан сорвиноос нь ус садарч