Page 261 - Артас Лич хаан
P. 261
Итгэхэд ч бэрх үлгэр мэт түүх өгүүлэх туршуулын үгийг Силванас
гүн цэнхэр нүдээ бүлтийлгэн нэгд нэггүй сонсоно. Амьд үхдэл,
саяхан унасан болон муудаж өгөршсөн цогцосноос амилуулсан
үхдлүүд, олон янзын хүүрнээс оёж нийлүүлсэн аварга махан адгуус;
нисдэг мөртлөө чулуунаас амилуулсан мэт төрхтэй этгээд амьтад бас
ухаан санаанд нь замхарч алга болсон эртний акируудыг санагдуулам
аварга аалз шиг амьтад. Бас үнэр --Келмарин энэ талаар сайн дурьдаж
амжаагүй ч тэдний армийг дагаж хөврөх өмхий ногоон утаан
хөшгийг бас үнэрийн тухай гацаж ядан өгүүлэв. Элфийн нутгийн
эхний хамгаалалт болох ой моддыг түүний авчирсан дайны сонин
хэрэгслүүд хиаруулж байна гэв. Силванас бодлогошрон, саяхан ой
моддыг нь галдан шатаасан улаан луунуудыг эргэн дурсав. Мэдээж тэр
халдлагаар Силвэрмүүн тэсч үлдсэн ч ой модод тун аймшигтайгаар
шатаж хорогдсон. Одоо бас дахин…
“Хатагтай минь,” хэмээн Келмарин үгээ дуусгаад, толгойгоо өргөж,
айсан харцаар түүн рүү ширтээд, “Хэрэв тэр ойг нэвтлэн орж ирвэл
бидэнд түүнийг дийлэх хүч хангалтгүй гэж бодохоор --.” гэмэгц,
Өрөвдөлтэй царайлсан түүний өөдөөс Силванас уурлах ёстой уураар
уурлаж, “Бид бол Куэл’дорейчууд,” хэмээн зандраад, биеэ цэхлэн,
“Манай нутагт хэн ч хөл тавьж зүрхлэхгүй. Тэр нэвтлэж чадахгүй.
Битгий ай. Тэр эхлээд Куэл’Таласыг хамгаалж буй шившлэгүүдийг
цуцлах ёстой болно. Тэгсэн цагт л тэр нэвтэрнэ. Түүнээс илүү бас
ухаалаг дайснууд өдийг хүртэл манай гүрнийг эзлэж чадаагүй. Нарны
Худгын хүч чадалд….мөн хүн ардынхаа хүсэл эрмэлзэлд итгэ, анд
минь.” хэмээн сэнхрүүлээд,
Келмариныг харуулын байр руугаа буцахаас өмнө хоол унд идэхээр
явмагц, Силванас ой хамгаалагчиддаа хандаж, “Би энэ хүний хун
тайжыг өөрийн биеэр хармаар байна. Эхний тулааны ангийг цуглуул.
Келмарин үнэн хэлсэн бол…. Бид зайлшгүй сөрөг дайралтанд бэлтгэх
хэрэгтэй.”
Үеийн үед эх нутгаа хамгаалахад нь түшиц газар болсоор ирсэн
хөрөөний ир шиг мөртлөө жижиг том шовх оройтой уулсын