Page 257 - Артас Лич хаан
P. 257

Арван наймдугаар бүлэг


                Дээд элфүүдийн нутаг хүртэл Артас Кел’Тузадын сүүдэртэй ярилцан
                зургаан хоног аялж, замдаа олон олон үхдлүүдийг эгнээндээ нэгтгэв.



                Андорхалаас зүүн тийш гарч, Кел’Тузадын цогцсыг тээвэрлэх махны
                тэргүүдийг  ардаа  түчигнүүлэн  өдөр  шөнөгүй  явсаар  Фелстоуны
                намаг,  Далсоны  Нарсан  Ой  болон  Гаарроны  тэгш  талыг  туулж,
                Тондрорил  Голыг  гатлаж  Лордароны  зүүн  хязгаарт  тулж  ирэв.  Хаа
                сайгүй  тархсан  тахал  түүний  армийг  улам  зузаатган,  итгэлийн  гэрэл

                өгнө. Тэд үхдлээр хооллох тул тэднийг удирдах амархан бас цэвэрхэн
                байлаа.


                Тахлын  золиос  болсон  хүмүүс  түүний  талд  нэгдэх  нь  гарцаагүй,
                ердийн гаул, янз бүрийн цогцосноос бүрдсэн аварга абоминэшн, мөн
                үхэгсдийн  хоргодсон  сүнс  гэх  мэт  танил  болсон  цэргүүд  түүнд

                хангалттай байлаа. Гэсэн ч удахгүй тэр шинэхэн холбоотонтой болох
                гэж байгаагаа таамаглах ч үгүй явлаа. Тэрээр эхэндээ айн цочирдож,
                хаширласан боловч удалгүй тэднийг ирсэнд давхар баяр болов.


                Тэрээр  Куэл’Талас  орох  замынхаа  хагаст  тэдэнтэй  таарав.  Эхэндээ
                алсад газар хөдлөж буй мэт давалгаалсан бөөн зүйлс харагдав. Үгүй,

                ийм юм байх учиргүй. Тэд ямар нэг төрлийн мангасууд байна. Эсвэл
                эзэд нь тахлаар амьд үхдэл болсны дараа хашаагаа орхиж гарсан мал
                сүрэг юм уу? Эсвэл улай дээр найрлаж буй чонон сүрэг эсвэл зэрлэг

                баавгайнууд  юм  уу?  Удалгүй  Артас  итгэж  ядан  хөнхийсөн  цагаан
                нүдээ онийлгож, байдгаараа уулга алдан аливааг таах гэж там юм гээд
                Фростмурнаа чангаар атгаж юу ч байсан өөрийгөө бэлтгэв.


                Тэд  дөрвөн  хөлт  амьтад  шиг  хөдлөхгүй  байлаа.  Тэд  яг  л  салхинд
                хийсч буй өвс мэт толгодыг нөмрөн орж ирэв--


                “Аалзнууд,” хэмээн Артас амандаа бувтнав.


                Ягаан  саарал,  хар  өнгөтэй  бас  жигшил  төрүүлэм  өргөвөр  өтгөн

                үстэй,  сэжгийн  дүрстэй  эдгээр  амьтад  олон  хөлөө  жирийлгэн
   252   253   254   255   256   257   258   259   260   261   262