Page 254 - Артас Лич хаан
P. 254

Гэсэн ч түүний хөл доор байсан Артас алга болсон байв.


                Хэрэв  Утерыг  аварга  том,  хүчирхэг  баавгай  гэвэл  Артасыг  шалмаг

                мушгиралдсан хөдөлгөөнтэй, хурц шүдтэй барс гэж зүйрлэе. Лантуу
                хэдийгээр эзэн шигээ хүчирхэг, ариун зэвсэг боловч хурдан зэвсэг биш
                байлаа,  Утерын  тулааны  хэв  маяг  ч  гэсэн.  Харин  Фростмурн  хоёр
                гараар  барьдаг  аварга  илд  боловч  эзнээсээ  үл  хамааран  өөрийн
                хэмнэлээр байлддаг мэт санагдана.


                Артас  өнхөрч  зайлаад  хөл  дээрээ  босч,  дахин  урагшлав,  энэ  удаа

                тэрээр эргэлзсэнгүй хэрэг болгон хэрсүү тулалдаж эхлэв. Залуу Олныг
                Гэгээрүүлэгч Утер руу довтлохдоо ямар ч боломж өгсөнгүй; хөгшин
                паладинд  амьсгаа  авах  ч  зай,  лантуугаа  үхлийн  цохилтоор  шивших
                шидийн боломж ч олгосонгүй. Балмагдсан Утерын нүд нь орой дээрээ

                гарч,  дахин  шийдэмгий  болох  мэт  нүдээ  онийлгов.  Хором  өнгөрөх
                бүр Утерын биенээс саяхан цацарч байсан хүчирхэг гэрэл хумигдана.


                Лич Хааны түүнд хүртээсэн хүчний өмнө хумигдаж байлаа.


                Фростмурн дахин дахин бууж, --гэрэлт лантууны толгойн дээр, ишэн
                дээр,  Утерын  мөрөн  дээр  бууж,  бас  мөр  болон  хүзүүнийх  нь

                хамгаалалтын завсрын нарийхан зайгаар гүнзгий шигдэн зүсэв.


                Утер  ёолон,  арагш  хөл  алдав.  Шархнаас  нь  цус  садарч,  үнэр  авсан
                Фростмурн  илүү  их  цусыг  хүснэ,  Артас  ч  цусаар  ханатал  нь
                хооллохыг хүсэв.


                Галзуу араатан мэт үхмэл цайвар үсээ хийсгэн дайралтаа ширүүсгэв.

                Фростмурн  хурц  ирээрээ  өвгөний  хурууг  зүсэхэд  нүсэр  том,
                даагдашгүй дайны лантуу нь Утерын мэдээгүй болсон гарнаас алдрав.
                Дараагийн  цавчилт  Утерын  цээжний  хуягыг  ором  суутал  цавчаад,
                удаах нь хуягыг цуулан маханд нь хүртэл зүсэв. Олныг Гэгээрүүлэгч
                Утер  өвдөг  сөгдөн  хүндээр  лагхийтэл  суухад,  Холбоотны  төлөө

                насаараа тэмцэхдээ өмсөж дассан хөх бөгөөд алтан шаргал өнгөтэй
                иж бүрэн хуяг дуулга нь санжиж, цасаар хучигдсан газар дээр хэдэн
                хэсэг  болон  нурж  унав.  Артас  Утер  өөд  харав.  Тэрээр  арай  гэж  л
   249   250   251   252   253   254   255   256   257   258   259