Page 251 - Артас Лич хаан
P. 251

“Надад хамаагүй ээ. Би энд авах гэж ирсэн зүйлээ авах л болно, ямар ч
                аргаар хамаагүй.”



                Фростмурн тэдний тулааныг, шинэхэн цусыг хүлээж байгаа нь тархи
                толгойд нь бас гарт нь мэдрэгдэв. Фростурн бараг дуулах шахаж байв.
                Артас  дайрахад  бэлдэв.  Утер  түүнийг  ширтээд,  гэрэл  цацруулсан
                зэвсгээ агаарт өргөж,


                “Би ийм юм болно гэж итгэхийг хүсээгүй юм,” гэж хэлэхэд хоолой нь
                бүүдийж,  сөөнгөтөнө,  харин  Артас  Утерын  нүдэнд  бүрэлзэх

                нулимсыг  хараад  түүнийг  айж  байгааг  баттай  мэдэж  авав.  “Чамайг
                хувиа бодсон жаахан хүүхэд байхад чинь хүүхдийн алдаа гэж, харин
                том  болж  улам  зөрүүдлэхэд  чинь  эцгийн  сүүдэрт  дарагдахгүй  гэсэн

                залуу насны омголон зан хэмээн бүх алдааг чинь уучилж ирсэн. Харин
                Стратголмд  болсон  явдалд,  --тиймээ,  Ариун  Гэрэл  минь  намайг
                өршөөгөөрэй, тэр үед ч бас алдаагаа ухаарах замыг өөрөө олоосой
                гэж залбиран чамайг би хориглолгүй явуулсан. Би эзэн хааныхаа хүүг
                эсэргүүцэж чадаагүй ээ.”


                Тэд өөд өөдөөсөө өрж зогсоход Артас хүчээр инээмсэглэсэн болоод,

                “Гэхдээ одоо та эсэргүүцэж болно оо.” гэхэд,


                “Тиймээ, би эцгийн чинь өсийг чамаас авах болно. Энэ бол эцэгт чинь
                бас шударга ёсны нөхөддөө өгсөн миний эцсийн амлалт юм. Төрсөн
                хүүгийнхээ гарт мэдэлгүйгээр, санаанд ч оромгүй хороогдсон эцгийн

                чинь  сүнсийг  амрааж,  чандрыг  нь  бишрэл  хүндэтгэлтэйгээр
                хамгаалахаа амлая.”


                “Та наад амлалтаасаа болж үхэх нь дээ.”


                “Магадгүй  ээ.”  гээд  Утер  үл  төвөгшөөсөн  янзтай,  “Чиний
                өршөөлөөр амьд үлдсэнээс энэ амлалтынхаа төлөө үхсэн минь дээр.

                Эцгийг чинь үхсэнд би баяртай байна. Чамайг ямар болсныг нүдээрээ
                үзэлгүй үхсэнд нь би баяртай байна.”


                Энэ үгс… Артасын сэтгэлийн хөндүүрийг дахин сэдрээв. Артас өөрт
                нь  ийм  мэдрэмж  төрнө  гэж  төсөөлсөн  ч  үгүй.  Тэрээр  эргэлзэх  мэт
   246   247   248   249   250   251   252   253   254   255   256