Page 247 - Артас Лич хаан
P. 247
Үл ойшоосон янзтай цогцос руу нэг хараад булшнуудыг нэгж хэмээн
албатууддаа тушаав. Тэрээр анх Кел’Тузадыг алахдаа унасан газартаа
өмхийрч хувхайраг хэмээн орхисон ч хэн нэгэн эсвэл некромансерын
итгэлт дагалдагч нар цогцосыг нь анхаарч жижиг авсанд хийсэн аж.
Тахал тараагч аколитууд яаравчлан булшнууд дундаас некромансерийн
булшийг олж тагийг сөхөв. Дотор нь байх авсыг өргөж гаргаад, Артас
шүдээ ярзайлган бага зэрэг инээд алдаад, авсыг хөлөөрөө өшиглөж,
“Гарч ирдээ одоо, некромансер,” гэж доогтойгоор хэлээд, авсыг
“махны тэрэг” гэх тэрэгний ард ачиж, “Хийж байсан юмаа
үргэлжлүүлж хийх цаг чинь боллоо.” гэхэд,
“Миний үхэл юуг ч өөрчлөхгүй гэж чамд хэлсэн.” гэсэн шивнээ гарав.
Артас гайхшрав. Товчхондоо тэр одоо янз бүрийн дуу хоолой, шивнээ
сонсож дассан байлаа; Лич Хаан Фростмурнаар дамжуулан түүнд
бараг л тасралтгүй шивнэж байгаа. Харин саяын шивнээ арай л өөр
байлаа. Тэрээр энэ хоолойг таньж, урьд нь сонсож байсан юм байна,
гэхдээ их ихэмсэг, дооглонгуй, ойлгомжтой бас сэтгэлд хоногшмоор
хоолойтой юм.
Кел’Тузад.
“Юу... Би одоо сүнснүүдийг сонсдог болоо юу?” Зөвхөн сонсох ч
биш, харж байв. Ядахдаа нэг өвөрмөц сүнсийг тэрээр харж байлаа.
Кел’Тузадын сүнсэн бие нүднийх нь өмнө аажмаар тодорч, тунгалаг
ус мэт тунарсан биетэй, нүднийхээ ухархайд хар нүхтэй Кел’Тузад
гарч ирэв. Гэхдээ тэр гарцаагүй өөрөө мөн байлаа, тэгээд сүүмийсэн
уруулаа мушийлган танил болсон инээмсэглэлээр инээж,
“Би чиний талаар зөв бодож байжээ, Хун Тайж Артас.”
гэхэд,
“Ямар уддаг юм,” гэсэн Тайкондриусын ууртай, баргил хүржигнэсэн
хоолой хаанаас ч юм дуулдахад саяхан хажууд нь байсан сүнс ор
мөргүй алга болов. Артас бие нь чичигнэн, Би хий төсөөлж бодсон