Page 244 - Артас Лич хаан
P. 244
харж байлаа, тэр бараг түүнд хүрч байв. Харин Артас зорьсон зүйлээ
авч чадсан уу? Түүний ард түмэн үнэхээр аврагдсан гэж үү?
Ямар хамаатай юм?
Тайкондриус түүн рүү ойртож харахад, “Тэгвэл би бүгдийг өөрийн
хүчээр хийнэ ээ,” гээд Артас амарлингуйгаар хэлээд, “Лич Хаан надаар
юу хийлгэхийг хүсч байна?” гэв.
Тахал Тараагчдын үлдсэн хэдэд томоос том даалгавар оногдов, тэр нь
Кел’Тузадын үхсэн цогцсыг дахин амилуулах даалгавар байв.
Түүний цогцос өмхөрч, ялзарсан шалбааг дунд буюу Артас түүнийг
анх хөнөөсөн газарт байгаа гэж Лич Хаан хэллээ. Тэр газар нь
тахалтай тариа анх хүргэгдсэн Андорхал гэв. Тэрээр анх некромансерт
хэрхэн уурсаж байснаа санав, одоо харин гайхав. Цонхийсон саарал
уруул дээр нь инээмсэглэл тодорч, хувь заяа гэж егөөдөлтэй юм даа
хэмээн бодов.
Тэр үед шатаж байсан байшингууд одоо үнс нурам болжээ. Одоо энд
тахлаас аврах хэн ч үлдээгүй ээ…Артас хөмсгөө зангидан цулбуураа
татаж зогсов. Ялагдашгүй амьд байх үедээ зогсодог шигээ үхсэндээ ч
бас дуулгавартайгаар зогсов. Тэр хавьд хэсэг хөдөлгөөн гарахыг
Артас гэнэт анзаарав. Энэ оршуулгын газар ийм бүрэнхийд юун гэрэл
гардаг билээ хэмээн Артас гайхшраад-- .
“Дуулгатай,” хэмээн өөртөө хэлэв. Тэнд оршуулгын газрын хажууд
дуулгатай хүмүүс байраа эзлэж, нэг жижигхэн булшны наана бас нэг
дуулгатай хамгаалагч зогсоно. Артас нүдээ хяламхийлэн хараад,
бүлтийлгэв. Тэдгээр нь зүгээр нэг амьд амьтад биш, жирийн цэргүүд ч
биш, харин хамгаалагч паладинууд байв. Тэд яагаад энд байгааг тэр
ойлголоо. Мэдээж, Кел’Тузад, олны анхаарлыг татсан Кел’Тузад,
түүний шарилыг л хамгаалж тэд энд байгаа.
Гэхдээ тэр мөнгөн гартны бүлгэмийг тараасан шүү дээ. Энд паладин
байх учиргүй, ганц ч паладин байх ёсгүй. Фростмурн цусаар ангаж
байна гэж чихэнд нь шивнэв. Артас хүчирхэг илдээ сугалж, үл ялиг