Page 240 - Артас Лич хаан
P. 240

Энэ  үзэгдэл  удаан  үргэлжилсэнгүй.  Хүний  эмэгтэй  тэмцэхээ  больж,
                тэр  даруй  бие  нь  татвалзан,  огцом  чичигнэж  эхлэв.  Кийвэр  түүнийг

                тавиад, ам, хамар, нүд, чихнээс нь цус горхилон урсахыг сониучирхан
                харав. Силванас Форсэкен руу харцаа шилжүүлэв. Тэрээр юу ч тоосон
                шинжгүй,  хөдөлгөөнгүй  зогссоор  байв.  Силванас  хөмсгөө
                зангируулан өргөж,


                “Энэ миний бодсон шиг үр дүнтэй болоогүй юм шиг байна даа --”


                Гэнэт  Форсэкен  салгалав.  Тэр  босоогоороо  байх  гэж  ганц  хором

                тэмцсэнээ  тэр  даруй  муужирч,  сульдсан  биеэ  дийлэлгүй  урагш
                пидхийтэл  унав.  Бүгд  арагш  ухрав.  Силванас  бахдалтайгаар  хараад,
                уруулаа хазлан,


                “Адилхан  угсаатай  байх  нээ?”  хэмээн  Фаранеллаас  асуув.  Хүний

                эмэгтэй  үл  ялиг  гонгиноод,  нүд  нь  хараастайгаар  хөдөлгөөнгүй
                болов. Алхимист баяртайгаар толгой дохиж,


                “Тиймээ, үнэхээр тийм,” гээд, “Та мэдэж байгаа байх, бид үр дүнд нь
                тун--” гээд,


                Үл-үхэгч  доктор  шөрмөс  нь  татаж,  арьсан  дээр  нь  бөөрөнхий
                бөөрөнхий  толбо  туурч,  өтгөн  хар  цус  садруулан,  тэр  өөрөө  ч  бас

                хөдөлгөөнгүй болоод,


                “--тун сэтгэл хангалуун байгаа.” гэхэд,


                “Үнэхээр  үү,”  гэж  Силванас  асуув.  Түүнд  хөөрч  баярласан  сэтгэлээ
                нуух амаргүй байлаа; “сэтгэл хангалуун” гэдэг үнэндээ хангалтгүй үг
                байлаа.  “Хүн  болоод  Скоржийг  аль  алиныг  нь  хөнөөдөг  энэ  тахал

                манай хүмүүст ч бас нөлөөлж байгаа нь илт байна, учир нь манайхан
                ч бас үл-үхэгсэд.” гээд,


                Түүн рүү гэрэл цацарсан мөнгөлөг нүдээр харж, “Үүнийг бид буруу
                хүний гарт өгч хэрхэвч болохгүй. Үр дагавар нь …тун аюултай байж
                мэднэ.”
   235   236   237   238   239   240   241   242   243   244   245