Page 238 - Артас Лич хаан
P. 238
“Би ямар тушаал өгснөө сайн санаж байна, Доктороо,” хэмээн
Андерситигийн гэдэс дотор мэт муширалдсан олон хонгилоор уруудах
зуур Силванас тачигнав.
“Мэдээж, мэдээж. Бид ирчихлээ,” хэмээн Доктор сүрдсэн аястай
хариулав. Зүрх муутайхан хүн бол эрүү шүүлт, яргалалын өрөө
байна гэж ойлгохоор нэгэн аймшигт өрөөнд тэд орж ирэв. Том
ширээний цаана бөгтийсөн, доожоогүйдуу царайтай нэг үл-үхэгч
амандаа зөөлөн дуу аялан, янз янзын цогцоснуудыг хооронд нь
нийлүүлж оёод завгүй байгаа харагдав. Силванас үл ялиг инээд
алдаад,
“Ажилдаа ийм дуртай хэн нэгэн байгааг харах сайхан байна шүү,”
хэмээн Докторын шавь руу хандаж даажигнангуй хэлэв. Шавь түүнийг
гөлрөж хармагцаа харцаа бултуулаад гүн хүндэтгэлтэйгээр бөгтийж
мэхийв.
Тэнд ямар нэг юм тас няс хийсэн намуухан шарчигнасан чимээ
дуулдана. Бусад алхимистууд үймэлдэн бужигнаж, уусмалуудыг
хооронд нь хольж, орц найрлагыг жигнэн, элдэв тэмдэглэл сараачна.
Энэ өрөөнөөс өмхийрч ялзарсан мах, химийн элдэв бодистой
холилдон ам хамар тэвчихийн аргагүй үнэр гарахын дээрээс хамгийн
авцалдаагүй нь энэ дунд хэдэн төрлийн цэвэр ургамлын үнэр байв.
Энэ бүхнээс Силванас хүртэл хирдхийв. Гэснээ ургамлын үнэрт
зогьтусаж, түүнд их эртний бөгөөд өег санагдлаа… энэ үнэр
үнэртэхэд тэр гэрээ санадаг байлаа. Аз болоход, сэтгэлийн сэдрээ тэр
даруй арилав. Ийм мэдрэмж хэзээ ч удаан үргэлжилдэггүй.
“Алив надад харуул,” хэмээн тэр шаардав. Фаранелл толгой дохиод,
дэгээнд дүүжилсэн олон цогцоснуудын дундуур гарч, хажуугийн
өрөөнд түүнийг аваачив.
Цурхиран уйлах бүдэгхэн чимээ түүний чихэнд хүрэв. Силванас
өрөөнд орж ирээд, шалан дээр тавьсан бас гинжнээс дүүжлэгдэн
аажим савлах төмөр торуудыг харав. Торнуудад бүгдэд нь туршилт
хийх амьтдыг хорьжээ. Зарим нь хүн, зарим нь Форсэкен байлаа. Бүгд