Page 234 - Артас Лич хаан
P. 234
“Намайг сонс, жаал минь, Харанхуйн сүүдэр аль хэдийн энэ нутгийг
нөмөрсөн, чи юу ч хийгээд зогсоож дийлэхгүй. ...Дайснаа алах гэж
хэр их улайрна, төдий чинээ чи хурдан хүн ардаа тэдний гарт алдах
болно...”
“...Энэ бол зүгээр нэг муудсан алимын мод биш, энэ бол хүн
суурьшсан бүхэл бүтэн хот!.”
“...Бидэнд мэдэхгүй байгаа зүйл их байна. --Бид айдсаасаа болж
тэднийг мал мэт нядлаж болохгүй!”
“Чи эрчүүдээсээ урваж, чиний төлөө тулалдсан хөлснийхөнөөс
урвалаа!... Чи Хаан Теренасын хүү биш болжээ.”
Гэсэн ч тэдний хэлсэн үгийг сонсох, ухаарахад хэт оройтжээ. Жэйна--
Утер--Теренас--Мурадин. Тэд бүгд л нэгэн цагт, харцаараа, үгээрээ
түүнийг буруутгаж байсан.
Тэр фермын байшингуудад дөхмөгц хурдаа сааруулав. Дагалдагч нар
нь энд түрүүлж ирээд, фермийн иргэдийг аль хэдийн алж, хөшсөн
цогцосууд нь газарт чулууджээ. Одоо ч гэсэн тэрээр танил болсон
хүмүүсийг нь хөнөөхөд сэтгэл нь шаналах боловч дахин дахин
сэтгэлээ чангалж; тэднийг жирийн үхлээр үхүүл хэмээн тушаагаад,
жирийн үхлээр үхэж байгаа та нар азтай байна хэмээн өөртөө
шивнэнэ.
Балнирын гэрийн гадаа ургадаг байсан луугийн толгой цэцэг энэ жил
гайхалтай гоёмсогоор ургасан харагдав. Артас урагш дөхөж, бусдаасаа
цойлж өндөр ургасан гүн-хөх өнгөтэй нэг цэцгийг авах гэснээ
сарнайн дэлбээг бодмогцоо гэнэт эргэлзэв.
Тэрээр энд цэцэгний төлөө ирээгүй ээ.
Артас тэр даруй эргэж, одоогоос долоон жилийн өмнөх булш руу
очлоо. Булш өвс ногоогоор хучигдсан ч тэмдэглэж үлдээсэн бичээс нь
уншигдахаар тод байв. Тэнд юу бичсэнийг тэр унших ч шаардлагагүй.